Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Спикер чуулганыг нээж, Тавантолгойг хаав
Б.БИЛГҮҮН

УИХ хаврын чуулганаа өчигдөр нээв. Энэ нь 2012 оны сонгуулийн дүнд бүрдсэн 76 гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх сүүлчийн чуулган нь болж байна. Гэхдээ ирэх зургадугаар сард бүх шатны сонгууль болох тул “сунгаа” эхэлж, эрхэм гишүүд томоохон асуудлуудыг хэлэлцэх цаг хугацааны ямар ч боломжгүй болж байгаа. Ялангуяа, Засгийн газар, тэр дундаа Монгол Улсын сайд М.Энхсайханы хариуцаж буй уул уурхайн мега төсөл УИХ-аас дэмжлэг авч чадахгүй гэдэг нь хаврын чуулганы нээлтийн илтгэлийн цөм байв. Үүнээс гадна, Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Засгийн газрын өр зээлийн асуудлыг эрх баригч намыг тэргүүлж, УИХ-ыг даргалж буй З.Энхболд асуудал болгон хөндөв.

 
ЖИЛИЙН ДАРААХЬ ҮР ДҮН БУЮУ “ММС”-ИЙН “ДЕФОЛТ”

З.Энхболд: Тавантолгойн ордыг ашиглах  компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг  хийх боломжгүй байсан нь УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэ компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. “ММС” болон “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг  төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.

Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг яг нэг жилийн өмнөх хаврын чуулганы индрээс З.Энхболд зогсоож байв. Тэрээр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцүүлэлгүй гэрээ хийх гэж завдах юм бол хариуцлага тооцож, огцруулах хүртэл асуудал тавина гэж хатуухан хэлснээр М.Энхсайхан болоод хөрөнгө оруулагч талын бэтгэсэн гэрээг УИХ-ын Ажлын хэсэг шалгахаар болсон байдаг. Харин ингэж зогсоосноор үр дүнг нь өнөөдөр амсаж байна гэж спикер илтгэлдээ онцолжээ. Яах аргагүй, “Энержи Ресурс”-ын толгой компани болох “Mongolian mining corporation” дефолт болчихсон нь үнэн. Хонконгийн хөрөнгийн биржээс “Mongolian mining corporation” нь 600 сая ам.долларын бондын хүү болох 26.6 сая ам.доллароо хугацаанд нь төлөх  санхүүгийн чадамжгүй буюу “дефолт” болсон тухай мэдэгдсэн. Үүний дараа ч “Mongolian mining corporation”-ы ТУЗ-ийн дарга албан ёсны мэдэгдэл гаргаж, хүндрэлээс гарах арга зам эрэлхийлж буйгаа мэдэгдэж байлаа.

Гэхдээ эхнээсээ “Энержи Ресурс” нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх ашиг, сонирхлыг барьцаалж хөрөнгө оруулалт босгосон гэж эрх баригч намын дарга үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломжийг урьдчилан ашиглаж зээл авсан гэх утгатай. Ингээд Тавантолгойг ашиглаж чадаагүй тул өр, зээлээ төлөхөд өнөөдөр хүндрэл үүсээд байгаа юм. Хэрэв спикерийн хэлснээр жилийн өмнө Тавантолгойг ашиглах гэрээг хийчихсэн бол “Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын оффшор бүс дэх “Mongolian mining corporation” болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа”.

Гэхдээ энэ нь Тавантолгойн ордыг ашиглахгүй гэсэн үг биш. Зүй ёсоор цаашид хэрхэн ашиглах вэ, гэсэн асуулт дараагийн парламентын мэдэлд шилжиж байна. Одоогоор өөр хувилбарууд яригдаж эхэлсэн бөгөөд нэгдүгээрт, Ухаа худаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах, Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж, Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцээ хийж байгаа аж.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР БУЮУ МАН-ЫН “ПИАР”

З.Энхболд: Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай маргалдаж суух нь утга учиргүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн.  Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардаж буй. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна.

Сөрөг хүчний өгсөн мэдээллээр Засгийн газар  2012 оноос хойш 6 тэрбум 969 сая 700 мянган ам.долларын зээл авсан юм байна. Тиймээс энэ “дааж давшгүй” их өрийг хэрхэх вэ, Монголд өрийн удирдлагын бодлого байна уу, гэдгийг эрх баригчдаас асуух нь зүйтэй гэж байгаа юм. Мөн Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн байгаа гэж Засгийн газрыг буруутгаж байна.
Тэгвэл ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрсэн нь үнэн юм байна. Гэхдээ нийт гадаад өрөнд, хувийн аж ахуйн нэгж, хувь хүний өр хүртэл тоологддог тул 21 тэрбум ам.долларын өрийн талаас илүү нь хувийн секторуудын өрөнд тооцогдож байгаа аж.

Харин 2012 оныг хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл авсан бол 2012-2016 онуудад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газар 9.924 тэрбум ам.долларын зээл авсан гэдгийг УИХ-ын дарга онцолсон. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авсан гэдгийг эндээс харж болохоор байгаа юм.

ХӨДӨӨ АЖ АХУЙ БУЮУ ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСАГ

З.Энхболд: Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх эхлэлийг амжилттай тавилаа. Орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа Тавантолгойн нүүрсэнд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе хэмээн малчиддаа, хөдөө аж ахуйн салбарынхандаа уриаллаа. Манай улсын хүн амын дийлэнх нь амь амьжиргаа хөдөө аж ахуйн салбартай нягт холбоотой. Ийм том салбарынхаа хөгжилд онцгойлон анхаарах нь манай дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлэн, дотоодын зах зээлийг хөгжүүлж, улмаар хуримтлалыг үүсгэн, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин, экспортоо тэлэх боломж олгоно.

Хэд хоногийн өмнө Монголын эдийн засгийн чуулган болсон. Энэ чуулганд УИХ-ын дарга З.Энхболд оролцохдоо эдийн засгаа уул уурхайн хэт хамаарлаас ангижруулах талаар ярьж байсан юм. Үүнийгээ ч өчигдөр чуулганы хуралдааны нээлтийн үеэр онцлов.

Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд босгосон бондын зээлийг дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэр гэсэн чиглэлд түлхүү зарцуулсан бөгөөд үр дүн нь гарч эхэлсэн гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор “Чингис” бондын санхүүжилтээс “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөлд 17.4 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэж, арилжааны банкаар дамжуулан 30 аж ахуйн нэгжид 25.14 тэрбум төгрөгийн зээл олгон 10.1 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулж, хүнсний нарийн ногооны үйлдвэрлэлийг 4000 тонноор нэмэгдүүлж, импортыг бууруулсан байна.

Мөн өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн хөдөлмөрийн зах зээлийн уналт саарсаар, улмаар өсөлт ажиглагдаж эхэлсэн. Сүүлийн хоёр сарын туршид шинээр ажилд орсон хүний тоо өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн нь үүний шинж тэмдэг гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Монголчуудын ходолмороор бутсэн бухнииг зогсоолоо ? Удахгуй Энхболдод цэг тавина ? Улс болон бизнэст нь
Хамгийн их уншсан