ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Цагдаагийн байгууллага ломбардуудтай хамтарч ажиллана
Энэ оны эхний улиралд нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн орлогч, хурандаа Б.Даваажав мэдээлэл хийлээ. Тэрээр “Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэсэн дээрмийн хэрэг бүртгэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээлэл, ухуулга нэлээн хийгдсэн ч амар хялбар аргаар амь зуух гэсэн залуус галт зэвсэг хэрэглэн банк, санхүүгийн байгууллага, ломбарданд халдаж, дээрэм хийсэн хэрэг хэд хэд гарлаа. Жишээлбэл, хамгийн сүүлд өнгөрсөн сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн XV хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт малгайтай цамц, хар алаг пүүзтэй, гартаа буутай төстэй зүйл барьсан этгээд нэвтэрч, дээрэмдэхийг завсдсан. Энэ хэргийг манай алба хаагчид шуурхай ажилласны дүнд илрүүллээ. Энэ мэт зэвсэглэсэн дээрмийн шалтгаан, нөхцөлийг судалж үзэхэд ихэвчлэн урьд нь хулгай, дээрмийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан этгээдүүд үйлдсэн байна” гэлээ.
Түүнчлэн, судалгааны дүнд улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн тохиолдлын 68.1 хувь нь нийслэлд, үлдсэн нь аймаг, орон нутагт үйлдэгдсэн гэх дүн гарчээ. Хэрэгт холбогдогсдын ихэнх нь ажил, сургуульгүй, шөнө орой тэнэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс байгаа нь харагдаж байна гэв. Мөн өнгөрсөн он болон энэ оны эхний улиралд 1600 гаруй гар утас, 1200 гаруй зурагт хулгайлагдсан гэх дүн гарчээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас гар утас, зурагт авдаг ломбардуудтай хамтарч ажиллах шаардлагатай байгааг ч хэлэв.
Энэ оны эхний улиралд нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн орлогч, хурандаа Б.Даваажав мэдээлэл хийлээ. Тэрээр “Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэсэн дээрмийн хэрэг бүртгэгдэх болсон. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээлэл, ухуулга нэлээн хийгдсэн ч амар хялбар аргаар амь зуух гэсэн залуус галт зэвсэг хэрэглэн банк, санхүүгийн байгууллага, ломбарданд халдаж, дээрэм хийсэн хэрэг хэд хэд гарлаа. Жишээлбэл, хамгийн сүүлд өнгөрсөн сарын 31-нд Сонгинохайрхан дүүргийн XV хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт малгайтай цамц, хар алаг пүүзтэй, гартаа буутай төстэй зүйл барьсан этгээд нэвтэрч, дээрэмдэхийг завсдсан. Энэ хэргийг манай алба хаагчид шуурхай ажилласны дүнд илрүүллээ. Энэ мэт зэвсэглэсэн дээрмийн шалтгаан, нөхцөлийг судалж үзэхэд ихэвчлэн урьд нь хулгай, дээрмийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан этгээдүүд үйлдсэн байна” гэлээ.Түүнчлэн, судалгааны дүнд улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн тохиолдлын 68.1 хувь нь нийслэлд, үлдсэн нь аймаг, орон нутагт үйлдэгдсэн гэх дүн гарчээ. Хэрэгт холбогдогсдын ихэнх нь ажил, сургуульгүй, шөнө орой тэнэдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс байгаа нь харагдаж байна гэв. Мөн өнгөрсөн он болон энэ оны эхний улиралд 1600 гаруй гар утас, 1200 гаруй зурагт хулгайлагдсан гэх дүн гарчээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас гар утас, зурагт авдаг ломбардуудтай хамтарч ажиллах шаардлагатай байгааг ч хэлэв.
0 Сэтгэгдэл























