Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Түрээсийн орон сууцны сугалааны тов гарах нь
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн сарын 21-30-нд үргэлжилж, нийт 4000 орчим иргэн хүсэлт ирүүлснээс 2262 иргэний материал журмын шаардлага хангаж улмаар бүртгэлд хамрагдсан. Түүнчлэн, бүртгэл дууссанаас хойш хамрагдаж чадаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн бөгөөд материал ирүүлсэн иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул иргэдийг сугалаагаар сонгохоор болсон.

Шаардлага хангаж, бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг хянах ажил маргааш дуусах бөгөөд үүний дараа сугалаа явуулах тов зарлагдах юм байна. Зорилтот долоон бүлэгт ангилсан бүртгэлийн сугалааг ил тод, шударга байлгах үүднээс цахимаар явуулж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ), Барилга хот байгуулалтын яам болон бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан