“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ
100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Шударга ёсыг хайсан нь
Л.НОМИН
Шударга гэдэг үгийг монгол хэлний тайлбар толинд чигч, ариун, үнэнч гэж тодорхойлж. Гэхдээ энэ үгийн үнэ цэнэ өнөө цагт алдагдсаныг олонтаа сонсох болов. Сүүлийн үед бол бүүр ч ихээр... Парламент дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс шударга бус гээд гишүүд нь зугтааж эхэлсэн. “Шударга байцгаая” гэдэг уриа ч нэг хэсэгт нь үйлчлээд нөгөөд нь огтхон ч нөлөөлдөггүй. Үндсэн хуульд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэнэ” хэмээн тунхагласан нь бий.
Шударга ёсны эрэл хайгуулд улс орноороо мордоод байна. Ард түмнийг төлөөлж, төрд суугаа эрхмүүд ч гэсэн эхнээсээ “Монгол Улсад шударга ёсны хямрал нүүрлэчихлээ” хэмээн зарлав. Харин шударга байцгаахыг уриалж төрийн тэргүүн болсон Ерөнхийлөгч маань “юун гуя” гэдэг шиг л хуулийн засаглалын төлөө хамтдаа ажиллая гэж бичсэнээс өөрөөр ганц ч үг ганхийсэнгүй. 2012 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын сүүлийн чуулганы индэр дээрээс шударга ёс хаана байгааг хэлээд өгөх болов уу гэтэл тэгсэнгүй.
Тэгвэл шударга ёсны хямрал хаанаас, яагаад үүсэв гэдгийг даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тайлбарласан. “Монголын ард түмний өмч баялгийг хуйвалдан хуваан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “БИТГИЙ ДАВАР” гэж хэлэх цаг болсон” хэмээн тэрээр чанга хэлэв. Түүний тодорхойлсон хуйвалдааны төрийн өөр нэг нэр нь “Нүүрсчин нам”. Нам дамжсан бүлэглэл, “Нүүрсчин нам”-ын талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Жудагт Монгол” хөдөлгөөний жагсаалын үеэр “26 жилийн өмнө бариад жагсч байсан лоозонгоо өнөөдөр ч гэсэн энд бариад байж байна.
26 жил бид хэдхэн хүний зааварчилгаагаар явлаа. Байгалийн баялгийг гадаадынхантай нийлж сэм хуйвалдан авдаг болсон. Нүүрэн дээр ард түмний өмч, бидний өмч гэдэг мөртлөө начир дээрээ миний өмч, миний найз нөхдийн өмч гэж ярьдаг болсон” гэлээ. Хэсэг бүлэгт тод үзэгдээд нийт олонд харагдахаа байсан шударга ёс хаана байгааг 26 жилийн дараа дахиад л төр засгаас асуусан нь энэ. Шударга ёсыг тогтоохын тулд нэр бүхий хүмүүсийг УИХ-д дахин сонгохгүй байх уриалга гаргахад араас нь “Би ч сайхан цэвэр хүн” гэх утгатай тайлбар мэдэгдэл, мэдээлэл хөвөрсөн.
Хуйвалдааны төрийг Н.Алтанхуяг гишүүн Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж, хийсэн бүтээсэн бүхнийг нь үгүйсгэж, харлуулж байгааг дурдаад авна лээ. Сүүлийн үед хамгийн их ажил хийсэн Ерөнхий сайдаар түүнийг нэрлээд байгаагүй бил үү. Хамгийн хачирхалтай нь, бэлэн мөнгө тарааж, эдийн засгаа сүйрүүлсэн хүмүүсийг ярихгүй мөртлөө олж ирсэн хэдийгээ юм болгоод үлдээчих санаатай хүмүүс рүүгээ давшлах боллоо. Нэг муу зам тавиа л биз, хэдэн байшин бариа л биз гэх маягаар хандана. Ардчилсан нам засаглаж чаддаггүй, хоорондоо хагараад ажил хийдэггүй гэдэг зориудаар муухай харагдуулах гэсэн тактик гэнэ. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн хонгил үүсгэж, түүгээрээ ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн ялтан, хэрэгтэн болгож байгааг хэлсэн. Ардчилсан нам засгийн эрх барихдаа ардчиллынхнаа барьж хорьж, ялласан 1996 оны түүх 2016 онд давтагдав. Ардчилсан намаас одоогийн төр засгийн эрхэнд суугаа хүмүүс бүгд тэр үеийн УИХ-д сууж л байсан. Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ч ажиллаж байсан эрхэм одоо дахиад л төрийн эрхэнд төрийн тамга атгаж суугаа. Маш их үнэ цэнээр дөрвөн ч удаа Засгийн газраа огцруулсан түүхээсээ сургамж авах нь бүү хэл нам дамжсан бүлэглэл болон өргөжөөд улсын эдийн засаг, иргэдийн хувь заяагаар оролдож сууна. Гэхдээ 20 жилийн өмнөхөөс илүү аймшигтай аргаар хүч тэнцвэргүй тулаан хийсээр парламентын ээлжит сонгуультай золголоо. Шударга ёсны төлөө Монголын ард түмнийг нэгдэхийг уриалж, эцсээ хүртлээ тэмцэхийг, сонгуульдаа хариуцлагатай хандахыг УИХ дотроос нэг биш нэлээд хэдэн гишүүд сануулаад байгаа нь төрийн чадамж, чансааг илтгэнэ.
Монголын ард түмний өмч баялгийг хуйвалдан хуваан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “битгий давар” гээд хэлж орхилоо. Ингээд ч зогсохгүй гол зохион байгуулагчаар нь “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг айлгүй нэрлэсэн. Хариуг нь тэр дор нь барьж, “Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн нь “Монголын улс төр авгай шинжтэй хэрүүлээр явах юм” гэсэн шүүмжлэлд дарагдсан. Үүнд тайлбар илүүдэнэ биз.
Цагтаа Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг тодотголоор хоёр ч сонгуульд ялуулахаар зүтгэсэн хүмүүс энэ байтугай хатуу үг хэлж, шүүмжлэн сануулахаас гадна шударга ёс хаана байгааг асуух ёстой бас эрхтэй байх.
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА

ТИЙМ. БАЙХГУЙ БОЛЧИХСОН ЮМЫГ БАЙХГУЙ БОЛГОСОН ХУМУУС НЬ ОЛЖ ХАР ГЭЭД ДОРОМЖЛООД БАЙХ ЮМ
монголд шударга ёс гэж байхгүй
Л.НОМИНШударга гэдэг үгийг монгол хэлний тайлбар толинд чигч, ариун, үнэнч гэж тодорхойлж. Гэхдээ энэ үгийн үнэ цэнэ өнөө цагт алдагдсаныг олонтаа сонсох болов. Сүүлийн үед бол бүүр ч ихээр... Парламент дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс шударга бус гээд гишүүд нь зугтааж эхэлсэн. “Шударга байцгаая” гэдэг уриа ч нэг хэсэгт нь үйлчлээд нөгөөд нь огтхон ч нөлөөлдөггүй. Үндсэн хуульд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэнэ” хэмээн тунхагласан нь бий.
Шударга ёсны эрэл хайгуулд улс орноороо мордоод байна. Ард түмнийг төлөөлж, төрд суугаа эрхмүүд ч гэсэн эхнээсээ “Монгол Улсад шударга ёсны хямрал нүүрлэчихлээ” хэмээн зарлав. Харин шударга байцгаахыг уриалж төрийн тэргүүн болсон Ерөнхийлөгч маань “юун гуя” гэдэг шиг л хуулийн засаглалын төлөө хамтдаа ажиллая гэж бичсэнээс өөрөөр ганц ч үг ганхийсэнгүй. 2012 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын сүүлийн чуулганы индэр дээрээс шударга ёс хаана байгааг хэлээд өгөх болов уу гэтэл тэгсэнгүй.
Тэгвэл шударга ёсны хямрал хаанаас, яагаад үүсэв гэдгийг даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тайлбарласан. “Монголын ард түмний өмч баялгийг хуйвалдан хуваан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “БИТГИЙ ДАВАР” гэж хэлэх цаг болсон” хэмээн тэрээр чанга хэлэв. Түүний тодорхойлсон хуйвалдааны төрийн өөр нэг нэр нь “Нүүрсчин нам”. Нам дамжсан бүлэглэл, “Нүүрсчин нам”-ын талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Жудагт Монгол” хөдөлгөөний жагсаалын үеэр “26 жилийн өмнө бариад жагсч байсан лоозонгоо өнөөдөр ч гэсэн энд бариад байж байна.
26 жил бид хэдхэн хүний зааварчилгаагаар явлаа. Байгалийн баялгийг гадаадынхантай нийлж сэм хуйвалдан авдаг болсон. Нүүрэн дээр ард түмний өмч, бидний өмч гэдэг мөртлөө начир дээрээ миний өмч, миний найз нөхдийн өмч гэж ярьдаг болсон” гэлээ. Хэсэг бүлэгт тод үзэгдээд нийт олонд харагдахаа байсан шударга ёс хаана байгааг 26 жилийн дараа дахиад л төр засгаас асуусан нь энэ. Шударга ёсыг тогтоохын тулд нэр бүхий хүмүүсийг УИХ-д дахин сонгохгүй байх уриалга гаргахад араас нь “Би ч сайхан цэвэр хүн” гэх утгатай тайлбар мэдэгдэл, мэдээлэл хөвөрсөн.
Хуйвалдааны төрийг Н.Алтанхуяг гишүүн Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж, хийсэн бүтээсэн бүхнийг нь үгүйсгэж, харлуулж байгааг дурдаад авна лээ. Сүүлийн үед хамгийн их ажил хийсэн Ерөнхий сайдаар түүнийг нэрлээд байгаагүй бил үү. Хамгийн хачирхалтай нь, бэлэн мөнгө тарааж, эдийн засгаа сүйрүүлсэн хүмүүсийг ярихгүй мөртлөө олж ирсэн хэдийгээ юм болгоод үлдээчих санаатай хүмүүс рүүгээ давшлах боллоо. Нэг муу зам тавиа л биз, хэдэн байшин бариа л биз гэх маягаар хандана. Ардчилсан нам засаглаж чаддаггүй, хоорондоо хагараад ажил хийдэггүй гэдэг зориудаар муухай харагдуулах гэсэн тактик гэнэ. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн хонгил үүсгэж, түүгээрээ ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн ялтан, хэрэгтэн болгож байгааг хэлсэн. Ардчилсан нам засгийн эрх барихдаа ардчиллынхнаа барьж хорьж, ялласан 1996 оны түүх 2016 онд давтагдав. Ардчилсан намаас одоогийн төр засгийн эрхэнд суугаа хүмүүс бүгд тэр үеийн УИХ-д сууж л байсан. Ерөнхий сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ч ажиллаж байсан эрхэм одоо дахиад л төрийн эрхэнд төрийн тамга атгаж суугаа. Маш их үнэ цэнээр дөрвөн ч удаа Засгийн газраа огцруулсан түүхээсээ сургамж авах нь бүү хэл нам дамжсан бүлэглэл болон өргөжөөд улсын эдийн засаг, иргэдийн хувь заяагаар оролдож сууна. Гэхдээ 20 жилийн өмнөхөөс илүү аймшигтай аргаар хүч тэнцвэргүй тулаан хийсээр парламентын ээлжит сонгуультай золголоо. Шударга ёсны төлөө Монголын ард түмнийг нэгдэхийг уриалж, эцсээ хүртлээ тэмцэхийг, сонгуульдаа хариуцлагатай хандахыг УИХ дотроос нэг биш нэлээд хэдэн гишүүд сануулаад байгаа нь төрийн чадамж, чансааг илтгэнэ.
Монголын ард түмний өмч баялгийг хуйвалдан хуваан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “битгий давар” гээд хэлж орхилоо. Ингээд ч зогсохгүй гол зохион байгуулагчаар нь “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг айлгүй нэрлэсэн. Хариуг нь тэр дор нь барьж, “Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн нь “Монголын улс төр авгай шинжтэй хэрүүлээр явах юм” гэсэн шүүмжлэлд дарагдсан. Үүнд тайлбар илүүдэнэ биз.
Цагтаа Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг тодотголоор хоёр ч сонгуульд ялуулахаар зүтгэсэн хүмүүс энэ байтугай хатуу үг хэлж, шүүмжлэн сануулахаас гадна шударга ёс хаана байгааг асуух ёстой бас эрхтэй байх.
0 Сэтгэгдэл
2016.04.06
2016.04.06
2016.04.06
2016.04.06