Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Өдөрт арван хүн хорт хавдраар нас барж байгаа гэв
-Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар “Манай холбоо өнгөрсөн сард “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөн өрнүүлсэн. Аяны хүрээнд анзаарагдсан нэг асуудал бол хорт хавдар өдгөө айл өрх бүрийн асуудал болсон нь харагдаж байна. Ах дүү, хамаатан садан хавдраар өвчлөөгүй хүн гэж алга. Өдөр бүр арван хүний амийг авч одож буй энэ өвчнөөс ард түмнээ хамгаалах чиглэлээр төр засаг яаралтай арга хэмжээ авч ажиллахыг сар гаруйн өмнөөс шаардаж эхэлсэн. Бидний зүгээс бүх нийтийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах боломж бүрдүүлэхийг, Монголд оношлогдож, эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс даагаач гэсэн хүсэлт, шаардлага тавьсан. Өнгөрсөн онд 300 гаруй хүн гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэх оноштой эмчийн өрөөнөөс гарсан. Энэ хүмүүсийн эмчилгээнд 24 тэрбум төгрөг шаардлагатай болсон нь угтаа жилд төсөвлөдөг хүүхдийн мөнгөнөөс долоо дахин бага юм. Төрийн өндөрлөгүүдийн айлчлал, тансаглал, уулзалттай харьцуулашгүй бага мөнгө” хэмээгээд төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээж байгаагаа хэлсэн юм.

Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ тоо нь сард 300 гаруй хүн, өдөрт арван хүн хавдраар нас барж байгаа гэсэн дүн ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан