ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
МоАХ-ны партизанууд Л.Гансүхийгээ эргэлээ
Н.ТҮВШИН
Ж.Эрдэнэ-Уул тэргүүтэй МоАХ-ны партизануудын төлөөлөл ардчиллын төлөө мөр зэрэгцэж явсан анд Л.Гансүхийгээ өчигдөр эргэжээ. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь хорих 417 дугаар ангид ял эдэлж байгаа юм. Түүний биеийн байдал, сэтгэл санаа нь ямар байгаа талаар МоАХ-ны партизан Ж.Эрдэнэ-Уулаас утсаар тодруулахад, “Ерөнхийдөө биеийн байдал нь гайгүй ээ. Бөөр нь өвдөөд байгаа болохоор жаахан хавантай байна. Сэтгэл санааны хувьд гайгүй байна билээ. Одоо нэгэнт ял эдлэх нь тодорхой болчихсон болохоор хугацаагаа дуусгаад гарна гээд шийдчихсэн байна” гэв.
Түүнд ял оноосон шүүх хурлын дараагаар Н.Алтанхуяг “ичсэн хүн хүн ална гэдэг боллоо” хэмээн цахим хуудсаараа мэдэгдэл хийж байсан. Үүний араас Л.Гансүх Ерөнхийлөгчид хандан захидал бичсэн бол Н.Алтанхуяг зохиомол гэх энэ хэргийн буруутанг нэрлэн мэдэгдэл хийсэн билээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр Л.Гансүх ажиллаж байхдаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр 3,6 жилийн хорих ял сонсоод буй. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд шүүж, 4,6 жил хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хагас сарын өмнө болсон Хяналтын шатны шүүх хурлаар зүйл ангийг нь өөрчилсөн юм. Хугацаа өнгөрөх тусам чухам ямар хэрэг болох нь ойлгомжгүй болж, өөрчлөгдөж, бүдгэрсээр байгаа “нүүрс”-ний хэрэг гэж юу байв гэдгийг тодорхойлоход хэцүү болсоор. Юутай ч МоАХ хэзээд нөхдөөсөө нүүр буруулдаггүй учир Л.Гансүхийгээ эргээд иржээ.
хохирогчгүй хохирогч,
ядуу тарчиг гэр хорооллынхонд хямд нүүрс өгсөн нь энэ хүнийг ийм ялд унагах сэжим боллоо. ял өгөөд байгаа хүмүүсийн сонирхол бол монголчуудын дийлэнхийг ядуу байлгах юм даа. дээр нь мухар сүсэгт хэт автагдчихсан байвал бүүр сайн хэрэг болж байгаа юм. ер нь ард түмнийг эрх мэдэлтнүүд нь ядуу байлгаж чадаад байвал дээр нь лам нар нь мухар сүсэгт сайн автуулаад байж чадвал мөнхөд толгой дээрээс нь буухгүйгээр дарлаж чаддаг юм гэсэн.
Хэлмэгдүүлэлтээ зогсоо, ичсэн хүн хүн ***** гэдэг л болсон
elbegee yana daa naizuudaa shorond hiigeeed l
Hulgaichuud hulgaichaa ergesen bna
Yalaa duusgana gesen bna le er xvn
золиос
МоАХ Алтангадас шонхорынхон нэгдэхгүйгээр амжилтад хүрэхгүй шүү
Ардчиллынхан одоо нэгдэх хэрэгтэй
Муу хог ял авлаа гээд гоншигноод байх хэрэггүй. захидал нтр бичээд нэмэр байхгүй
ТВгээр гарсан шүүх хурал гэж ёстой муухан найруулсан жүжиг байсан шүү
Н.ТҮВШИНЖ.Эрдэнэ-Уул тэргүүтэй МоАХ-ны партизануудын төлөөлөл ардчиллын төлөө мөр зэрэгцэж явсан анд Л.Гансүхийгээ өчигдөр эргэжээ. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь хорих 417 дугаар ангид ял эдэлж байгаа юм. Түүний биеийн байдал, сэтгэл санаа нь ямар байгаа талаар МоАХ-ны партизан Ж.Эрдэнэ-Уулаас утсаар тодруулахад, “Ерөнхийдөө биеийн байдал нь гайгүй ээ. Бөөр нь өвдөөд байгаа болохоор жаахан хавантай байна. Сэтгэл санааны хувьд гайгүй байна билээ. Одоо нэгэнт ял эдлэх нь тодорхой болчихсон болохоор хугацаагаа дуусгаад гарна гээд шийдчихсэн байна” гэв.
Түүнд ял оноосон шүүх хурлын дараагаар Н.Алтанхуяг “ичсэн хүн хүн ална гэдэг боллоо” хэмээн цахим хуудсаараа мэдэгдэл хийж байсан. Үүний араас Л.Гансүх Ерөнхийлөгчид хандан захидал бичсэн бол Н.Алтанхуяг зохиомол гэх энэ хэргийн буруутанг нэрлэн мэдэгдэл хийсэн билээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр Л.Гансүх ажиллаж байхдаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр 3,6 жилийн хорих ял сонсоод буй. Түүнийг өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд шүүж, 4,6 жил хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хагас сарын өмнө болсон Хяналтын шатны шүүх хурлаар зүйл ангийг нь өөрчилсөн юм. Хугацаа өнгөрөх тусам чухам ямар хэрэг болох нь ойлгомжгүй болж, өөрчлөгдөж, бүдгэрсээр байгаа “нүүрс”-ний хэрэг гэж юу байв гэдгийг тодорхойлоход хэцүү болсоор. Юутай ч МоАХ хэзээд нөхдөөсөө нүүр буруулдаггүй учир Л.Гансүхийгээ эргээд иржээ.
0 Сэтгэгдэл
2016.04.11
2016.04.10
2016.04.09
2016.04.08
2016.04.08
2016.04.08
2016.04.08
2016.04.08
2016.04.08
2016.04.08
2016.04.08























