ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Говь гурван сайхан ууланд 10 буга нутагшуулав

Говь нутагт тэртээх он жилүүдэд буга согоо амьдарч байсны ул мөр хангалттай байдаг. Тухайлбал, хадны сүг зураг болон буга согоонууд одоо ч байсаар байна. Аймгийн удирдлагууд болон ард түмний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд дөрвөн буга, зургаан согоог “Эрдэнэт” ХХК-иас нийлүүлж, Говь гурван сайхан ууланд нутагшуулсан юм. Говь гурван сайхан уултай хүйн холбоотой хоёр буга өнөөдрөөс эхлэн арван хоёулаа боллоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, “Эрдэнэт” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон холбогдох албаны хүмүүс, нутгийн ард иргэд оролцлоо.
Удахгүй Өмнөговьчууд өөр аймаг сумаас буга нутагшуулах бус өгдөг болно хэмээн энэхүү арга хэмжээнд оролцсон эрхмүүд болон нутгийн иргэд билэгшээн ярьж байсан юм. Мөн буга сүргийг өсгөн үржүүлэх хариуцлагатай үүрэг даалгаврыг хүлээсэн Д.Бум гуайн буга сүргээ хариулахад нэн хэрэгцээтэй олон асуудлыг аймгаас шийдсэн бөгөөд билэгшээлтэй сайн өдөр унах “ЯВА”-г гардуулан өглөө. Энэ бол Өмнөговьчууд байгаль эх дэлхийдээ, ан амьтаддаа ямар их хайртайн илрэл байлаа. Буга сүрэг бум бумаараа өсөн үржих болтугай.

0 Сэтгэгдэл