Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Цэвэр агаар сан” 4.8 тэрбум төгрөг зарцуулжээ
УИХ-ын гишүүн С.Оюун нарын нэр бүхий есөн гишүүдээс Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга тавьсан билээ. Харин асуулгад өнгөрсөн баасан гарагт холбогдох албаныхан хариулав.

Тайлан мэдээллээс үзвэл, Цэвэр агаар сангийн үйл ажиллагааны тухайд тус сан нь 2011 онд байгуулагдсанаас хойш таван жилийн хугацаанд сангийн төсөвт нийт 122.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 93.01 тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна. Цэвэр агаарын сангаас хийж хэрэгжүүлсэн ажлын дийлэнх нь нийслэлийн гэр хорооллын утааг бууруулахад чиглэгдсэн бөгөөд
•    26.1 тэрбумыг сайжруулсан зуухаар
•    4.2 тэрбумыг боловсруулсан түлшээр хангахад
•    3 тэрбумыг хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэхэд зарцуулжээ. Цэвэр агаарын сангийн төсөв 2015 онд 16.16 тэрбумаар батлагдаж, эхний 10 сард 5.2 тэрбум төгрөг зарцуулахаас 4.8 тэрбумыг зарцуулаад байгаа юм байна.

Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар азотын ислүүд, хүхрийн ислийн хэмжилтийн төхөөрөмжүүдийг 2013 онд, тоосонцорын хэмжилтийн төхөөрөмжүүдийг 2015 онд шинэчилсний үр дүнд суурин харуулуудын агаарын бохирдуулагч хорт бодисуудыг хэмжих тоног төхөөрөмжүүд тасралтгүй ажиллах нөхцөл бүрдсэн байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар хангахад Цэвэр агаарын сангаас татаас олгож ирсэн бөгөөд 2011-2015 онуудад 25.1 тэрбум төгрөгийг татааст, нэг тэрбум төгрөгийг борлуулалтын зардалд, нийт 26.1 тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин Олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, Цэвэр агаарын сангийн татаастай үнээр 168.118, улсын төсвийн хөрөнгөөр 7500 буюу нийтдээ 175.618 сайжруулсан зуух тараасан нь нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97.6 хувийг хамарч байгаа аж. Нийслэлд шилжин ирэгсдийн тоо 2008-2009 оны төвшнөөс 25 хувиар өссөн байхад сайжруулсан зуух хөтөлбөр хэрэгжүүлснээр агаар дахь РМ2.5 тоосонцор 63 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан