ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Жазз үдшийг Жэсс Дэвистэй
Нью Орлеоноос гаралтай алдарт жазз хөгжимчин Жэсс Дэвисийн хөгжмийн яруу тансаг, уянгалаг хөг хэмнэлийг Монголын жазз хөгжимд шимтэн дурлагчдад мэдрүүлэхээр УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 15-ны үдэш ганц удаа “Jesse Davis Quartet” тоглолтыг толилуулах гэж байна.
Тэрээр 11 настайгаасаа саксафон хөгжмөөр хөгжимдөж, 1980-1990-ээд онд ид мандаж байсан юм. Жэсс 1991 онд “Horn of passion”, жилийн дараа “As we speak”, 1993 онд “Young at Art”, 1994 онд “High standards”, үүнээс хоёр жилийн дараа “From within”, 1998 онд ”First Insight” болон 2000 онд “Second Nature” хэмээх долоон цомог гаргаж байжээ.
Тэрээр энэ удаад даралтат хөгжимчин Пол Кирби, басс гитарчин Мартин Зинкер, бөмбөрчин Минчан Ким нартай хамтарч тоглох аж. Жазз хөгжмийн домог болсон уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг амьдаар сонсох ховорхон боломж энэ үдэш л тохиох нь.
Нью Орлеоноос гаралтай алдарт жазз хөгжимчин Жэсс Дэвисийн хөгжмийн яруу тансаг, уянгалаг хөг хэмнэлийг Монголын жазз хөгжимд шимтэн дурлагчдад мэдрүүлэхээр УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 15-ны үдэш ганц удаа “Jesse Davis Quartet” тоглолтыг толилуулах гэж байна.Тэрээр 11 настайгаасаа саксафон хөгжмөөр хөгжимдөж, 1980-1990-ээд онд ид мандаж байсан юм. Жэсс 1991 онд “Horn of passion”, жилийн дараа “As we speak”, 1993 онд “Young at Art”, 1994 онд “High standards”, үүнээс хоёр жилийн дараа “From within”, 1998 онд ”First Insight” болон 2000 онд “Second Nature” хэмээх долоон цомог гаргаж байжээ.
Тэрээр энэ удаад даралтат хөгжимчин Пол Кирби, басс гитарчин Мартин Зинкер, бөмбөрчин Минчан Ким нартай хамтарч тоглох аж. Жазз хөгжмийн домог болсон уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг амьдаар сонсох ховорхон боломж энэ үдэш л тохиох нь.
0 Сэтгэгдэл























