Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Автобусны компаниудад санхүүжилт өгч эхэлжээ
Нийслэлд нийтийн тээврийн ажил эрхэлдэг автобусын компаниуд төрөөс санхүүжилтээ өгөхгүй байна хэмээн жагсч, цуглаж, шаардлага тавьж, сүүлдийн үед автобусандаа уриа лоозон хадаж явах болсон.

Нийтийн тээврийн үйлчилгээний энэ оны нэгдүгээр улирлын санхүүжилтийн талаар   Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч зарим компани санхүүжилтээ олгох шаардлага тавьж, автобусныхаа урд бичиг өлгөөд байсан ч ойлголд хүрч эхэлсэн байна.
Он гараад гуравдугаар сарын нөхөн олговорт гүйцэтгэлийн дагуу 7 тэрбум 924 сая 351 мянга 800 төгрөг  бүрэн олгожээ. Харин машин цагийн зардлын нэг, хоёрдугаар сарын санхүүжилт 8 тэрбум 874 сая 248 мянга 891 төгрөг олгохоос 50 хувь буюу 4 тэрбум гаруй 49 сая төгрөгийг олгоод байгаа юм байна.

Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, Улаанбаатар смарт карт ХХК-ийн хоорондох гурван талт гэрээ байгуулах явцад гарсан маргаантай холбоотой асуудал үүсчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг  “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцахыг гэрээнд заасан байна. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас гурван талт гэрээг хоёр талт хэлбэрээр байгуулж асуудлыг шийдэхээр болжээ. Ийнхүү нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэлийн Тээврийн газартай  зөвшилцөн гэрээ байгуулж эхэлсэнийг дуулгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтийг ч бас олгож эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан