Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
И.Долгормаа: Газар шороо өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй
 МоАХ-ны гишүүн, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Баянхонгор дахь салбарын удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн И.Долгормаа

Ардчилсан холбооны дарга Х.Баттулга Баянхонгор аймгийн ард түмний итгэлийг эвдэлгүй удаа дараа бидний дуу хоолой болохоор төрд сонгогдсон. Бид гишүүнийхээ бүрэн эрхэнд сөрөг нөлөө үзүүлээд байгаагийн учрыг ольё. Энэ асуудал яагаад зогсохгүй улам хүрээгээ тэлж өргөжөөд байгаа вэ гэдгийг мэдье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын дарга үүнд анхаарлаа хандуулаач ээ. Яагаад ард түмнээ талцуулаад намуудын үйл ажиллагаанд оролцоод, яагаад ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэж үзэхгүй байна вэ. Өөрөө олуулаа байя, ардчилсан байя, шударга байя гэж тунхагласан мөртлөө яагаад нэг компанийн өмнөөс дуугараад байна вэ.

Монголын газар шороог бурхан гуйсан ч бүү өг гэсэн үгийг хэлдэг мөртлөө яагаад өгөх гээд байна вэ гэдгийг мэдэх гэж Улаанбаатарт ирсэн. Энэ бүхэн бидэнд үнэхээр сонин сэтгэгдэл төрүүлж байна. Яагаад нэг талыг барьж яриад, худлаа тунхаглаад байгаа юм бэ гэдгийг өөрөөс нь асууя гэсэн зорилготойгоор журмын нөхөдтэйгөө хамт ирлээ.

Баттулга гишүүний нэр хүндэд ноцтойгоор халдаж, сонгогдох эрхэд ноцтойгоор нөлөөлж байгаа асуудалд ч гэсэн хариулт авья. Өнгөрсөн нэг дэх өдөр болсон процесст үнэхээр эмзэглэлээ. Яагаад хууль хүчнийхэн Монголын төр засаг нэг талыг бариад шударга биш нь урагшаа явж шударга нь ухрахад хүргэнэ вэ. Газар шороо гэдэг өнөөдрийн хэдэн төгрөгөөс үнэтэй гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ бол бэлэглэдэг юм биш. Энэ асуудал 2008 онд ч яригдаж байсан. 2012 онд  ч яригдаж л байсан. Гэхдээ энэ жилийнх шиг дээд цэгтээ хүрч байсангүй. Бид саяхан Баттулга гишүүн Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзахад байр сууриа илэрхийлж байсан. Баттулга гишүүн маань “Тавантолгой бол нэг компанийн биш бүх ард түмний өмч” гэж хэлснийг бид дэмжиж байна.

Энэ хүний ард Монголын газар шороо гэсэн нэг л эрх ашиг байгааг бид мэддэг юм шүү. УИХ-ын гишүүнийг цагдаа, хүчнийхэн шалгадаг л байлгүй. Гэхдээ хуулийн дагуу энэ бүх ажиллагаа явагдах ёстой биз дээ. Яагаад дээрээс өгсөн чиглэл гэсэн үгээр л ам хаагаад байгаа юм бэ. Баттулга гишүүний хийсэн ажлуудыг цаг хугацаа харуулж байна, цаашдаа ч харуулна. Хэрвээ нам энэ хүнийг Баянхонгорт дэвшүүлэхгүй бол бид өөрсдөө гарын үсэг цуглуулаад дэвшүүлье. Гаргаад ирнэ шүү дээ. Бид өөрсдийн хүслээр хотод ирсэн хүмүүс өөрсдөө  зорилгоо дэвшүүлээд тэмцэнэ.

Манай аймгийнхан сонгосон гишүүнийхээ хийсэн, хийх гэж байгаа ажлыг дэмждэг. Гэтэл яагаад ард түмний сонгосон энэ хүний сонгогдох эрхэнд халдахыг хүсээд байгаа юм бэ. Яагаад гэсэн асуултанд хариулаач ээ гээд төрийн гурван өндөрлөгт захидал ч илгээсэн. Хариу ирээгүй учраас ингээд хотод ирцгээлээ. Манайх нутгийн ордныхоо өмнөх талбайд жагсаал хийгээд МоАХ-ны салбар зөвлөл, намын гишүүд, ард түмний төлөөлөл оролцоод захидал илгээсэн юм. Бид ажлын хэсэг байгуулаад шаардах бичиг явуулсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан