Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хамтарсан шалгалт пүрэв гарагт дуусна

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто Замын газрын хамтран баталсан "Нийслэл гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтын улирдамж”-ийн дагуу 6 дүүргийн 8 цэгт Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Техник, замын хяналт хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Авто Замын газрын Авто замын засвар ашиглалтын хяналтын мэргэжилтнүүд  хамтарсан шалгалт хийж байна.

2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 20:00-03:00 цагийн хооронд хяналт шалгалтыг хийж,  16 хоногийн явцад  4244 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 708, Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглаагүй 22, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 249, нийт 979  тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж Автотээврийн тухай хуулийн дагуу 11,202,000 төгрөгийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр олгох журам”-ыг шалгалтанд хамрагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтан болон тээвэрлэгч жолооч нарт тайлбарлан танилцуулж хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан