Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авна

 НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит  хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд энэ нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалттай биш гэдгийг Эрүүл мэндийн газраас онцолж буй юм. Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой бөгөөд нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд явах 130 машин байвал эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Эдгээр 10 машиныг нийт 1 тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авах урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан үнэлгээ юм байна. Шинээр худалдан авсан түргэн тусламжийн машинуудыг АСЕМ-ын уулзалтын үеэр дүүргүүдийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэг болон зочид төлөөлөгчдийн байрлах газруудад байршуулах бөгөөд АСЕМ-ын уулзалтын дараа дүүргүүдэд хуваарилах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан