Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Иргэний үнэмлэхийг долоон хоногт багтаан хэвлэнэ
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан алдаж гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг тасралтгүй хэвлэх, олгоход УБСЕГ-аас анхаарч ажиллаж байна. 

Сонгогчдын ирцийг хангах, идэвхтэй оролцоход анхаарах үүднээс УБСЕГ-аас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн болон шинээр авахад хүндрэл үүсгэхгүйгээр зорьж байгаа аж. Хэрэв үнэмлэхээ хаясан бол иргэд оршин суугаа харьяа аймаг, нийслэлийн сум,  хорооны  улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж бичиг баримтын зөрчлөө арилгах ёстой юм. Ингэснээр нийслэлийн иргэн бол захиалга өгч, бүртгэл баталгаажснаас хойш долоо хоногт, орон нутгийн иргэд шуудангийн хүргэлтээс шалтгаалан 10-14 хоногийн хугацаанд авах боломжтой юм байна.

Түүнчлэн сонгуулийн жил болж буйтай холбогдуулан шилжилт хөдөлгөөний энэ сарын 30-наар түр зогсоох болсон. Харин иргэд үүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгээд бүртгэлээ баталгаажуулсан бол шилжилтийн хуудсыг санал авах өдөр заавал авч ирэх шаардлагагүй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан