Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баруун аймгуудад ажиллаж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 4 дүгээр сарын 21-23-нд Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Тэрээр өнөөдөр Ховд аймагт Боинг-737 онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн арга хэмжээнд оролцоод, Увс аймагт хүрэлцэн очлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Увс аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад цаг үеийн ажлаа танилцуулсны дараа бүтээн байгуулалтын ажлууд, цэнгэлдэх хүрээлэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн Ойрад театрт Увс аймгийн иргэдтэй уулзалт хийсний дараа орон нутгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө.

Үргэлжлүүлэн Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллах бөгөөд тус аймгуудын бүтээн байгуулалтын зарим ажлууд, эмнэлэг, бүсийн оношилгоо шинжилгээний төв болон Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Мөн Баян-Өлгий, Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийж, орон нутгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан