Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Ц.Удвал: “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошгыг бид үнэд хүргэх ёстой
Аж үйлдвэрийн яам өнгөрсөн оны аравдугаар сард “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г амжилттай зохион байгуулсан. Экспогийн үеэр Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь гадаад зах зээлд гаргах бас нэгэн гарц болжээ. Тус үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 230 гаруй аж ахуй нэгж оролцож, нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан нь чамлахааргүй амжилт юм. Тиймээс ч энэ удаад бид тус экспод амжилттай оролцож хамгийн өндөр борлуулалт хийсэн “Говь-Эрдэнэ кашмер” компанийг онцолж байна. Тус компани үзэсгэлэн худалдааны үеэр дөрвөн өдрийн дотор нийт 80 гаруй сая төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн урд хөршийн зах зээлд борлуулжээ. Тус компанийн захирал Ц.Удвалтай ярилцсан юм.

-“Говь-Эрдэнэ кашмер” хэдэн жилийн түүхтэй компани вэ?
-Манай компани 2010 онд байгуулагдсан. Миний хувьд ажил, амьдралынхаа гарааг анх энэ салбараас эхлүүлсэн. “Говь” ХК-ийн оёх гүйцэтгэхийн цехэд долоон жил мастераар ажиллаж, жирэмснийхээ амралтыг авсан юм. Хүүхдээ төрүүлчихээд гэртээ сууж байхдаа анх бизнесийнхээ санааг олж байлаа. Ингээд үйлдвэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн. Бид Монголын төдийгүй БНСУ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортолж байна. Таван жилийн хугацаанд бид гурван ээлжээр 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Эхний хоёр жилд “Говь” ХК-иас утсаа авдаг байлаа. Энэ компаниас ажлын гараагаа эхлүүлсэн учраас анхнаасаа чанарыг эрхэмлэсэн. Өнөөдөр Монголд ноос, ноолуурын салбарт үйлдвэрлэл эрхэлж буй олон үйлдвэрлэгч бий. Харин манай компанийн хувьд АНУ зэрэг өндөр шалгууртай зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж байгаа нь чанартай холбоотой. Анх 2011 онд АНУ руу экспорт хийж байсан. Харин нэг жилийн өмнөөс БНСУ руу бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Тэд бүх зүйлийг маш нарийн горимын дагуу шалгаж, шинжилдэг. Миний хувьд салбарт нь ажиллаж байсан учраас шалгуурыг нь давахад харьцангуй боломжийн байсан.
-“Монгол-Хятадын анхдугаар экспо”-г зохион байгуулсан. Танайх хамгийн өндөр борлуулалттай компаниар тодорсон байсан шүү дээ?
-Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар үйлдвэрлэгчдэд ажиллах урам зориг өгсөн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд өрхийн үйлдвэрлэлээс эхэлж байсан бизнес маань өнөөдөр үйлдвэрлэлийн байртай болсон, 50-60 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 24 цагийн тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна. Тоног төхөөрөмжөө шинэчилж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Сардаа 3000-9000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгчид яамдад харьяалагдаж нэгдсэн дээвэргүй явж ирсэн. Харин Аж үйлдвэрийн яамтай болсноор биднийг нэг дээвэр, нэг зорилгын дор нэгтгэсэн. Үүний жишээ нь “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г амжилттай зохион байгуулсан явдал. Бид багийн зохион байгуулалтад ороод нэгдсэн зорилгын дор ажиллаж чадвал гадны зах зээлд амжилттай тоглогч байж чадна гэсэн итгэл, урам зоригийг бидэнд өгсөн. Манай компани таван өдрийн дотор 80 гаруй сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсан. Нийт авч явсан бараа, бүтээгдэхүүнийхээ 90 хувийг борлуулаад ирсэн. Анх удаа БНХАУ-ын зах зээл рүү бид экспорт хийж үзсэн. Боломж байгааг харлаа. Экспод оролцсоноос хойш ӨМӨЗО-оос 2-3 харилцагчтай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зориод байна. Энэ утгаараа бидэнд борлуулалтын шинэ сувгийг Аж үйлдвэрийн яам нээж өгсөн. Үүнээс гадна Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, багаар ажиллахын өгөөжийг харуулсан. Түүнээс биш үйлдвэрлэгчид нэг, нэгээрээ яваад амжилтад хүрэхгүй шүү дээ.
-Танай салбарын хувьд шударга өрсөлдөөнийг зохицуулах асуудал тулгамдсан юм шиг харагддаг. Учир нь Хятадад үйлдвэрлэсэн хэрнээ монгол хаяг, шошготой хуурамч ноос, ноолууран бүтээгдэхүүн борлуулах явдал түгээмэл байдаг шүү дээ?
-Энэ бол бидний өмнө тулгамдсан хамгийн том асуудал. Гарал, үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй, хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүнийг хилээр оруулсаар л байна. Иргэд маань хямд үнэд нь хууртаад худалдаж авдаг. Гэтэл эргээд харшил өгдөг, угаалт, эдэлгээ даахгүй байх жишээтэй. Тиймээс иргэд өөрсдөө аль болох нэрийн барааны дэлгүүрээс нь худалдан авалт хийх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, үйлдвэрлэгч бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Нэгэнт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт хийхийг зорьж байгаа бол өндөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Манай зарим үйлдвэрлэгчид гадаад зах зээлд Монгол ноос, ноолуурын нэр хүндийг унагаж байгаа нь нууц биш. Нөгөө л хямд, чанаргүй бүтээгдэхүүнээ экспортод гаргаж өөрсдийнхөө нэр хүндийг өөрсдөө унагадаг. Гэтэл бидний дунд итали гутал чанартай, герман хувцас эдэлгээтэй гэсэн хэвшмэл ойлголт байдаг шүү дээ. Тэгвэл “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошгыг бид тийм л үнэд хүргэх ёстой. Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн заавал хямд үнэтэй байх албагүй. Харин зайлшгүй чанартай л байх ёстой. Герман гутал чанартай гэдэг шиг монгол ноолуурын чанарт эргэлздэггүй тийм жишгийг бид гадаад, дотоодын зах зээлд бий болгох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл