Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
М.Чинболдыг огцруулах шийдвэр хүчинтэй юу
Сонгинохайрхан дүүргийн ИТХ өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Засаг дарга М.Чинболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлэг санал оруулсныг авч хэлэлцсэн аж. Гэвч Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид энэ хурлыг орхин гарчээ. Ингээд МАН-ын бүлгийн 20, МАХН-ын 2 төлөөлөгч үлдсэн байна. Засаг даргыг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг хүч түрэн оруулж, зохион байгуулсан гэж үзэн АН-ын бүүлэг хурлыг орхиж гарсан шалтгаанаа тайлбарласан. Ирц хангалтгүй байсан, хүчингүй хурлаар Засаг даргыг огцруулах асуудлыг шийдсэн байх магадлалтай гэлээ. Тэгэхээр шийдвэр нь хүчин төгөлдөр эсэхийг мөн хөндөж байгаа юм.  
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүх орон нутгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй уулзахдаа “Засаг дарга огцруулах албан бичиг хүлээж авахгүй, ажлаа хийцгээнэ шүү” хэмээн анхааруулж байсан билээ. Огцруулах бичгээ Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас өргөн барилаа ч хүлээж авах нь эргэлзээтэй гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан