Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлцгээе
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг 2015 оны байдлаар судалсан байна.

2015 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 385 хэрэгт прокурорууд хяналт тавин ажилласнаас яллагдагчаар татах тогтоол баталж, яллах дүгнэлт үйлдэж 127 хэргийг шүүхэд шилжүүлсэн ба үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээр зүйлчилж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215, 216 дугаар зүйлд зааснаар 21 хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээр шийтгүүлсэн ялтны 41 хувь нь ажилтай, 59 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Ихэнх хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлджээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас бусдын биед хөнгөн хоёр, хүндэвтэр нэг, хүнд долоон гэмт хэрэг учирсан бөгөөд түүнчлэн хүний амь нас хохирсон таван тохиолдол гарч, долоон иргэнд 88,176,690 төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэд та бүхэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн гэрэл шилжүүлэх, хурдыг тохируулж явах талаар сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан