Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хаана

Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх  хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг  04 сарын 29-ний 22:00 цагаас 04 сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэл буюу Ч:10 "Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо", Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол", Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3", Ч:44 "Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв" чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна.  Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан