Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хоногийн аль цаг ямар үйлд сайн болохыг эрдэмтэд тогтоож
Дорнын зурхайд хоногийн сайн цагуудыг зарласан байдаг. Харин Бирмингемийн их сургуулийн эрдэмтэд удаан хугацааны судалгааны дүнд хоногийн аль цагт ямар үйл хийхэд сайн болохыг шинжлэх ухааны үүднээс тогтоосон байна. Энд хэдэн цагийн хооронд шалгалт өгөхөд амжилттай дүн үзүүлэхээс эхлээд хэдийд мэс засалд орох, вакцин хийлгэх, үр тогтох зэргийг нэрлэжээ.

Зүрх судасны өвчтэй хүмүүст гэхэд л өглөөний зургаан цагийн үе аюултай гэсэн байна.
Харин өглөөний 9,00-11,00 цагийн хооронд хийлгэсэн вакцины нөлөөлөл хоногийн бусад цагийнхаас хамгийн сайн гэжээ. Үдээс хойш 15,00-17,00 цагийн хооронд вакцин хийлгэхэд хамгийн тохиромжгүй үе гэнэ. Энэ дүгнэлтийг эрдэмтэд эрэгтэй эмэгтэй 276 хүнд ханиадын эсрэг вакцин уулгаж туршсаны үр дүнд нийтэлсэн байна.

Мөн өглөөний 8,00 цаг үр тогторход хамгийн зохистой цаг гэнэ. Энэ үед эр үрийн шингэн бусад цагуудаас хамгийн идэвхтэй байдаг байна.
Харин та мэс засалд орох гэж байгаа бол өглөөний 9,00 цаг хамгийн сайн, аюулгүй гэсэн байна. Үдээс хойш 15,00-17,00 цагийн хооронд хутганы дор хэвтэх нь тийм ч таатай биш аж.

Өглөө сэрсний дараа 10,00 цагийн үед бидний тархи хамгийн идэвхтэй байдаг учир бизнес төсөл хэлэлцэх, шалгалтад бэлтгэх, чухал мэдээллүүдтэй танилцахад хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Харин шалгалтаа 11,00-12,00 цагийн хооронд өгөх нь амжилтад сайнаар нөлөөлөх гэнэ. Энэ үед богино хугацааны ой санамж маш сайн ажилладаг байна.

Спортоор хичээллэдэг бол 12,00-13,00 цагийн хооронд бие организмд үзүүлэх нөлөөлөл нь хамгийн сайн байна гэнэ. Харин үдээс хойш, ялангуяа орой бол усан санд орох, аэробик зэргээр хичээллэх хэрэггүй, энэ үед бие организм оройн амралтад бэлтгээд тун идэвхгүй байдаг гэж эрдэмтэд зөвлөжээ.

Ер нь 14,00 цагийн үед хүний төвлөрөл суларч эхэлдэг болохоор энэ үед ажлаа завсарлаж амарч, болбол жаахан нойр авч байх хэрэгтэй үе гэнэ.
Эрдэмтдийнхээр бол оройн 18,00 цагийн үед хүний хоёр дахь амьсгал нээгддэг болохоор энэ үед хүний тархинд хамгийн шинэ сайхан сайхан санаанууд орж ирдэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан