Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Мэндчилгээ
Хэвлэл мэдээллийн салбар улам бүр үнэ цэнэтэй болж буй энэ цаг дор “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Хүн төрөлхтөн даяаршлын эрин зуунд аж төрж, өөр өөрийн онцлог бүхий, үндэсний эрх ашгийг дээдэлсэн хэвлэл мэдээллийн салбарууд шил даран төрж байгааг ч дуулгах нь зүйн хэрэг. Ийм л цагийн давлагаанд Монголын сэтгүүл зүйн талбарт нэгэн айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан нь “Ардчилсан сайтуудын клуб” билээ. Тус холбоо нь клубын зарчимаар ажилладаг манай цахим сэтгүүл зүйн нэгэн өрх айл. Тэр тусмаа цахим ертөнцийн шилдгүүд гэж болох нэр бүхий арав гаруй сайтуудын нэгдэл юм. Мэдээ мэдээллийн шуурхай байдлыг эрхэмлэхийн зэрэгцээ шударга үнэний талд байр сууриа илэрхийлдэг манай клубээс Монгол Улсын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан алба хаагчдад “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэндийг хүргэж, үзэг тань хурц, үг тань цэцэн байхыг ерөөж байна.

Монголын орчин цагийн сэтгүүлзүйн хөгжилд цоо шинэ хуудас нээсэн цахим сэтгүүлзүй нь түүхээ бичиж эхэлсэн нь саяхан мэт боловч бас чиг арав гаруй оныг ардаа орхижээ. Өнөөдрийн хувьд үндэсний хэмжээнд өөрийн өнгө төрхийг тодорхойлоод зогсохгүй уншигч олны хүсэн хүлээдэг салбар болон хөгжиж чаджээ гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа нь сайшаалтай хэрэг. Тиймээс бид өнгөрөгч хугацааны алдаагаа засаж, оноогоо бэхжүүлэх эрхэм үүргийн өмнө зогсож байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Үүнийн тулд Монголын сэтгүүл зүйн хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсан нийт цахим ертөнцийнхөнд ч талархаж байгаагаа дуулгах учиртай. Ингээд нийт сэтгүүлчиддээ дахин дахин баярын мэнд хүргэж, сэтгүүл зүйн хөгжилд хамтдаа шударгаар урагшлахыг уриалж байна.

АРДЧИЛСАН САЙТУУДЫН КЛУБ
0 Сэтгэгдэл