Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Ангарск хотын ахмад дайчдад зориулж үзэсгэлэн гаргажээ
Монгол цэргийн музей, Г.К.Жуковын музей ОХУ-ын Ирку мужийн Ангарск хотын “Ялалт” музейтэй хамтран ажиллах гэрээний дагуу Ялалтын баярын 71 жил, Ангарск хотын 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Зөвлөлтийн харилцаа 1921-1946 он”, “Монгол цэргийн дайчин уламжлал” сэдэвт гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг Ангарск хотын ахмад дайчид, хүүхэд залуучуудад дэлгэн толилуулжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Ангарск хотын даргын орлогч, ИТХ-ын дарга, Соёлын асуудал эрхэлсэн газрын дарга, мэргэжилтнүүд болон музейн удирдлага хамт олон, ахмад дайчид, хүүхэд залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

Түүнчлэн дээрх музейн хамт олон 2010 оноос хойш үйл ажиллагаагаа өргөжүүлсэн Модны сийлбэрийн музейгээр зочилжээ. 10 орчим орны 130 гаруй бүтээл дэглэгдсэн музейн Монголын уран бүтээлчидийн бүтээл хамгийн ур хийцтэй нь байсан гэнэ. Мөн тэд Ангарск хотын “Цаг”-ны музейгээр ч орсон байна. Орон орны ховор эртний, үнэт металл, өнгөт чулуу, керамик зэрэг төрөл бүрийн металаар хийгдсэн усан, элсэн, хөгжимт аялгуу эгшиглэдэг 1500 гаруй цаг дэглэгдсэн маш сонирхолтой байсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан