Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Налайх дүүрэгт эрүүл мэндийн жишиг төв барина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн барилга барих төсөл, Чингэлтэй дүүргийн 19-р хороо Салхитын амны 1,9 км автозамын өргөтгөл, Шадивлангийн амны 2,6 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн батлав.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 2,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК,  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны 1,9 км авто зам барих төслийг “Экспресс зам" ХХК  тус хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Эдгээр төслүүдээс гадна Налайх дүүргийн 2 дугаар хороонд хуучин Эрүүл мэндийн төвийн хашаанд  шинээр 100 гаруй ортой, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн төв барих төслийг “Болскан Монгол" ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Төслийг нийт 11 000 метр квадрат талбайд хэрэгжүүлэх бөгөөд ирэх оны 4 сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд тус төвд эмчилгээ оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг байрлуулах бөгөөд барилга нь дүүргийн эрүүл мэндийн төвийн жишиг эмнэлэг болох юм байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдээс эдгээр төслийг хэрэгжүүлэх концесс олгох гэрээ байгуулахыг нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан