Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Хүүхэд мөргөсөн жолооч гадаад руу зугтжээ
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны зам дагуу байрлах "Салхит-1" дэлгүүрийн урд найман настай охин автомашинд мөргүүлсэн талаарх мэдээг бид өмнө нь хүргэж байсан билээ. Уг осол өнгөрсөн дөрөвдүгээр 30-ны амралтын өдрийн оройны 17-18 цагийн орчимд болсон юм.
Охиныг мөргөсөн автомашины жолооч нь "УБИ" серийн дугаартай автомашиныг бичиг баримтгүй жолоодож явсан байна. Тухайн үед охин машинд мөргүүлсэнийхээ дараа босож ирээд ухаан алдан унасан байдаг. Харин охиныг мөргөсөн жолооч нь охиныг барьж аван сэгсэрч, ослын газраас хөдөлгөн замын цаана аваачсан байна. Ослын үеэр ирсэн 19 дүгээр хорооны цагдаа охиныг сэрсэрч болохгүй гэдгийг анхааруулжээ. Удалгүй түргэн тусламжийн эмч ирж охинд анхан шатны арга хэмжээг аван, авч явах гэсэн хэдий ч цагдаагийнхан ирж “ослын шалгалт, дүн шинжилгээ хийнэ” хэмээн хэлж охиныг явуулаагүй ажээ. Цагдаагийн бүрэлдэхүүн ослын дараа 1 цаг 30 минутын дараа ирсэн байна. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас өнөөдрийг хүртэлх арав хоногийн туршид ар гэрийнхэнтэй нь холбогдоогүй бөгөөд охиныг гэмтээсэн жолооч хэрэг шийдэгдээгүй дээрээс нь охины бие муу байхад гадаад руу гарсан байгаа юм.

Өнөөдрийн байдлаар охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагатай холбогдож, хэргийн талаар мэдээлэл авах гэтэл "Шүүх эмнэлгийн хариу хүндэвтэр гарсан, хэрэг прокурорт шилжсэн" гэх мэдээллийг өгчээ. Одоо охин эмнэлэгт зургаан хоног хэвтээд гэрийн асаргаа сувилгаанд хэвтрийн дэглэмтэй байгаа аж. Эмч нарын дүгнэлтээр охины "Нүүрэн хэсэг дэх духны яс гэмтсэн. Нүдний ухархайд яс нь шугаман хугаралтай, дотуур цус алдалттай, дотор эрхтэн шохойжилттой, нүдний хараа нь 60-70 хувь харж байгаа, нуруу нугасны гэмтэлтэй" гэсэн эмнэлгийн хариу гарсан байна. Охины ээж нь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа учир охин аавынхаа ах, эгчийн асаргаанд байгаа юм байна. Охины ар гэрээс нь мөргөсөн жолоочтой холбогдон эм тариа болон, эмнэлэг явахад тусламж хүссэн боловч мөргөсөн жолооч гадаад руу гарсан учир найздаа даалгаад үлдээсэн байх юм. Гэвч мөргөсөн жолоочийн найз ар гэрийнхэн рүү нь уурлаж, тусламж өгөхөөс татгалзаж, охиныг мөргөсөн эзэнтэй нь холбогд хэмээн цааргалжээ.
Жиргээ.мн
Б.ҮҮРД
unee tsagdaa nar haana baina aa, hedii munge avsan bol. Unee Saihanbilegiin hamgaalaad baidag Chingis gedeg balai odoo ajlaa hiigeech ee. Naad balainuud chini odoo ene ohinii gerees munge neheed balairch baigaa l daa
Im yman der john ajilad ogoche
Хүний үрийг хүнд гэмтэлд учруулчихаад туслах санаагүй энэ сагсуу хүмүүсийг яана даа. Шууд эмнэлэг авч явах ёстой байхад саад болж байдаг цагдаа бас гай. Манай цагдаа нарт автын гэмтэл ослын дараа яах ёстойг заадаг хичээлд хамааруулах хэрэгтэй. Мэдлэггүй байж болохгүй шүү
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны зам дагуу байрлах "Салхит-1" дэлгүүрийн урд найман настай охин автомашинд мөргүүлсэн талаарх мэдээг бид өмнө нь хүргэж байсан билээ. Уг осол өнгөрсөн дөрөвдүгээр 30-ны амралтын өдрийн оройны 17-18 цагийн орчимд болсон юм. Охиныг мөргөсөн автомашины жолооч нь "УБИ" серийн дугаартай автомашиныг бичиг баримтгүй жолоодож явсан байна. Тухайн үед охин машинд мөргүүлсэнийхээ дараа босож ирээд ухаан алдан унасан байдаг. Харин охиныг мөргөсөн жолооч нь охиныг барьж аван сэгсэрч, ослын газраас хөдөлгөн замын цаана аваачсан байна. Ослын үеэр ирсэн 19 дүгээр хорооны цагдаа охиныг сэрсэрч болохгүй гэдгийг анхааруулжээ. Удалгүй түргэн тусламжийн эмч ирж охинд анхан шатны арга хэмжээг аван, авч явах гэсэн хэдий ч цагдаагийнхан ирж “ослын шалгалт, дүн шинжилгээ хийнэ” хэмээн хэлж охиныг явуулаагүй ажээ. Цагдаагийн бүрэлдэхүүн ослын дараа 1 цаг 30 минутын дараа ирсэн байна. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас өнөөдрийг хүртэлх арав хоногийн туршид ар гэрийнхэнтэй нь холбогдоогүй бөгөөд охиныг гэмтээсэн жолооч хэрэг шийдэгдээгүй дээрээс нь охины бие муу байхад гадаад руу гарсан байгаа юм.

Өнөөдрийн байдлаар охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагатай холбогдож, хэргийн талаар мэдээлэл авах гэтэл "Шүүх эмнэлгийн хариу хүндэвтэр гарсан, хэрэг прокурорт шилжсэн" гэх мэдээллийг өгчээ. Одоо охин эмнэлэгт зургаан хоног хэвтээд гэрийн асаргаа сувилгаанд хэвтрийн дэглэмтэй байгаа аж. Эмч нарын дүгнэлтээр охины "Нүүрэн хэсэг дэх духны яс гэмтсэн. Нүдний ухархайд яс нь шугаман хугаралтай, дотуур цус алдалттай, дотор эрхтэн шохойжилттой, нүдний хараа нь 60-70 хувь харж байгаа, нуруу нугасны гэмтэлтэй" гэсэн эмнэлгийн хариу гарсан байна. Охины ээж нь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа учир охин аавынхаа ах, эгчийн асаргаанд байгаа юм байна. Охины ар гэрээс нь мөргөсөн жолоочтой холбогдон эм тариа болон, эмнэлэг явахад тусламж хүссэн боловч мөргөсөн жолооч гадаад руу гарсан учир найздаа даалгаад үлдээсэн байх юм. Гэвч мөргөсөн жолоочийн найз ар гэрийнхэн рүү нь уурлаж, тусламж өгөхөөс татгалзаж, охиныг мөргөсөн эзэнтэй нь холбогд хэмээн цааргалжээ.
Жиргээ.мн
Б.ҮҮРД
0 Сэтгэгдэл
2016.05.10
2016.05.09
2016.05.09
























