Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Ховдоос олдсон олдворууд нийслэлд иржээ
Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Үзүүр гялан гэдэг газраас түрүү сард олдсон хадны булшин дахь олдвор, эд өлгийн зүйлсийг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу БСШУЯ-ны шийдвэрээр Улаанбаатар хотод авчирч сэргээн засварлаж эхэллээ. Археологийн малтлага, судалгаагаар булшнаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн байна. Үүнд, эсгийгээр ороож оршуулсан хувцастай хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл зэрэг байгаа юм.

Олдворын хувьд ОХУ-ын Горно-Алтайск нуруудаас олдсон булшнууд /Түрэгийн хаант улс/-ын хэлбэр, хэв маягтай адилхан байсан. Түрэгийн үед оршуулгын зан үйл хийхдээ морьтой хамт оршуулдаг байсан. Үүнээс гадна төмөр аяга, эсгий, богц уут зэргийн хамт оршуулдаг уламжлалтай байсан аж. Тиймээс эдгээр олдворын хамаарах он цагийг хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлсээр нь харьцуулсан урдчилсан судалгаагаар 6-7 дугаар зууны үе буюу одоогоос 1,500 гаруй жилийн өмнөх үеийнх гэж тогтоожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан