ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хогноос чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Судалгаагаар нийслэлд жилдээ 290-340 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд орон сууцанд амьдарч буй иргэн өдөрт дунджаар 0.235 кг, гэр хорооллынх 0.956 кг хог гаргадаг гэсэн байдаг. Гэвч энэ хогныхоо асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй явсаар өнөөдөр Улаанбаатар хот хогондоо дарагдчихаад байгаа нь нууц биш.
Тэгвэл энэ асуудлын гарц, шийдлийг боловсруулахаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид маргааш “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна.

Хэлэлцүүлгээр хогны хуримтлал үүсэхээс хэрхэн сэргийлэх, менежментийг боловсронгуй болгож хог хаягдлаар хэрхэн баялаг бүтээж болох зэрэг хогноос ангижирч болох бүхий л арга замуудыг өргөн хүрээнд хэлэлцэх аж.

Үндсэн илтгэлийг МУИС-ийн дэд проф, доктор Ч.Сономдагва ““Улаанбаатар хотын хог хаягдал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл" гэсэн сэдвээр танилцуулах юм. Түүнчлэн энэ үеэр “Хог хаягдлаас био бордоо гарган авах” судалгааны үр дүн, “Save Ub” аян дүнг танилцуулахын зэрэгцээ оролцогчид өөрсдийн санал бодлыг хуваалцаж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Хэлэлцүүлгээс үр дүнгээс гарсан саналуудын нэгтгэн зөвлөмж боловсруулж олон нийтэд хүргэх аж.
“Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг 2016. 05. 17-ны 10:00-13:00 цагийн хооронд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

0 Сэтгэгдэл