Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Нөөцийн мах зах зээлийн үнээс 16-32,3 хувь хямд байна

Мах магнаг болж зах зээлд үнэ нь хаданд гарсан үетэй зэрэгцэн нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ. Төв суурин газарт хавар мах борлуулахаар тендерт ялсан компаниудаас “Баатрууд тэнгэр” компани нөөцөлсөн махаа өнөөдрөөс худалдаанд гаргаж борлуулагчдад түгээж эхэллээ.

Энэ жил “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд хот суурингийн хүн амыг  нөөцийн махаар хангахаар өнгөрсөн намар гэрээ хийж бэлтгэсэн юм.

Нөөцийн мах бэлтгэсэн дээрх нэр бүхий компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 12,5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон болохоор энэ компаниуд нийслэл болон Дархан, Эрдэнэт хотуудад тодорхой борлуулалтын цэг, дэлгүүрээр үхрийн ястай 1 кг махыг  5750 төг, хонины ястай махыг 5400 төг, ямааны махыг  4400 төгрөгийн үнээр борлуулах юм.
Энэ жилийн хувьд нөөцийн махны үнэ ханш зах зээлийн үнээс 16,9-32,3 хувиар хямд байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан