Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
1200 хүүхдийн сургууль, соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулна
Өмнөговь аймаг хүүхэд залуусыг орон нутагтаа чанартай боловсролыг эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч сүүлийн жилүүдэд боловсролын салбарт 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Түүний тод жишээ бол барилгын ажил нь  ид өрнөж байгаа 1200 хүүхдийн багтаамж бүхий дунд сургууль, хүүхэд залуусын хүлээлт болсон соёл спортын цогцолбор юм. Соёл спортын цогцолборт “Оюу толгой” ХХК 50 хувийн хөрөнгө оруулалт хийхэд цаг хугацаа алдсан тал байгаа ч говь нутгийн хүүхэд залуусын төлөө хөрөнгө оруулалтын ажлаа хийхийг, аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс шаардаж байлаа. Ямартай ч, ирэх есдүгээр сард 1200 хүүхдийн багтаамж бүхий шинэ сургууль, соёл спортын цогцолборыг  ашиглалтад оруулах юм байна.
Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын цөм болсон  тус хоёр объект ашиглалтад орсноор бусад сургуулийн ачаалал багасч, сургуулийн хүрэлцээ нэмэгдэхийн зэрэгцээ, шинээр ажлын байр бий болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан