Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Гэгээн гэрэл флашмоб”-д 2080 хүн бясалгана
Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 21-нд буюу ирэх бямба гаригт тохионо.

Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монгол улс 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бурхны шашинт Азийн бүх улс тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил эрүүл мэндийн байгууллага, хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг олноор зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд онцоллоо. Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хандивласны адил бусад хот, нийслэлд энэ сарын хугацаанд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн бус байгууллага, сүсэгтэн олны хандиваар бэлэглэж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохиох юм байна. Мөн мод тарих, цэцэгжүүлэх ажлыг ч хийх юм. Бурхан багшийн Их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ энэ сарын 21-ний өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, Сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Улмаар Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжлээд  Чингисийн талбайд 11.00-12.00 цагийн хооронд  болох “Гэгээн гэрэл флашмоб”-д 2080 хүн бясалгах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин арвиждаг тул буянаа арвижуулахыг хүссэн бүхнийг эдгээр үйл ажиллагаанд урьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан