Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Жорлон цэвэрлэдэг сойзоор аяга таваг угаасан үйлчлэгчийг халжээ
Хятадын нийслэл Бээжин хотын “Beijing United Xinhua Hotel” зочид буудлын нэгэн үйлчлэгч жорлонгийн суултуур, тосгуур угаадаг сойз, ариутгагч бодисоор аяга таваг угааж байхыг харсан нэгэн үйлчлүүлэгч гомдол гаргалаа гэж  “Beijing Morning Post” сонинд бичсэнийг хэвлэлүүд дамжуулжээ.

Гуань гэж өөрийгөө нэрлэсэн үйлчлүүлэгч нийслэлийн баруун талын төмөр замын буудалд ойрыг нь бодож энд буусан гэнэ. Бүртгүүлээд ороход нь өрөөг цэвэрлэж байсан тул тээшээ оруулж тавьчихаад хоолонд оръё гэж бодоод ортол үйлчлэгч ариун цэврийн өрөөг нь цэвэрлэж, тосгуурт хамаг аяга тавгийг нь хийгээд хамт угааж байжээ.

Яагаад ингэж байгааг нь гайхан асуусан ч үйлчлэгч хариу хэлээгүй байна. Ингээд л үйлчлүүлэгч буудлын бүртгэлийн ажилтанд энэ тухай хэлж үүнийгээ интернэтийн сүлжээнд оруулсан нь олны анхааралд өртөн зочид буудлыг шүүмжилж эхэлжээ.

Энэ бүхнээс үүдэн зочид буудлын захиргаа ажилд ороод дөнгөж гурван сар болсон үйлчлэгчийг энэ ажил хариуцсан менежерийн нь хамт ажлаас халсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан