ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газар, Уул уурхайн яам, Жайка төслийн холбогдох албаныхан, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Зөвлөлдөх уулзалтаар агаарын бохирдлын одоогийн төлөв байдал, газарзүйн тогтоц, уур амьсгалын хүчин зүйлийг өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах, авто тээврийн хэрэгслээс гаралтай бохирдлыг бууруулах арга зам зэрэг асуудлыг хөндөж хэлэлцэнэ. Тухайлбал Агаарын бохирдол, уур амьсгалын хүчин зүйл, Агаарын хонгил үүсгэх, Дизель хөдөлгүүрээс ялгарах тортогшилт шүүх төхөөрөмж гэсэн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид хэрэгжих боломжтой төсөл, арга хэмжээний саналыг шалгаруулж Агуурын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөлдөх уулзалт 2016 оны 05 дугаар сарын 20-ны /баасан гараг/ 09:00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

0 Сэтгэгдэл