Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Тойром бүжгээр хагас сайн бүр бүжиглэе
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал, “Бөртэ” хамтлагийн үүсгэн байгуулагч, Алтай ятга судлаач Д.Ганпүрэв өөрийн фэйсбүүк хуудсандаа нэгэн видео оруулсан нь олон хүний анхаарлыг татлаа. Тэрээр “Монголчуудын уламжлал тасарсан үндэсний язгуур өв соёлуудын нэг “ТОЙРОМ БҮЖИГ”-ийг дахин сэргээхийн төлөө бид жил хагас зүтгэлээ.

Өнөөдөр анх удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цөөхүүлээ бэлдэж үзлээ. Зургаан настай балчираас 60 настай буурлууд хүрэлцэн ирж хамтдаа цэнгэн бүжив. Үнэхээр гайхалтай нь тэд энэ бүжгийг мэдэхгүй хэдий ч шууд дагаж хийж байгаа нь намайг бишрүүллээ. Маргааш 18:00 цагт бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин цуглаж Тойром бүжгийн эвент хийнэ. Цэнгэн баясах хүмүүс бүгдээрээ ирээрэй.

Өндөр газрыг өлтөртөл бүжих саглагар модны тойром бүжиг хуурай өвсөнд гал авсан мэт монголчуудыг эвлэлдүүлэн нэгтгэх болтугай. Бас мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээч нарыг хүрэлцэн ирж заавар зөвлөлгөөгөө өгч хамтран ажиллахыг урьж байна” хэмээн бичсэн байв. Тэрээр үндэсний мартагдсан өв болох тойром бүжгийн талаар олон судалгаа хийж, бүжгийн аяыг сэргээн зохиосон билээ. Энэ арга хэмжээгээ цаашид хагассайн бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан