Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Сирид хүчтэй дэлбэрэлт болж 150 гаруй хүн амь үрэгджээ

Лалын дайчид Сирийн есөн хот, тосгонд бөмбөг дэлбэлж, халдлага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Нийт 150 гаруй хүн амиа алдсан бөгөөд энэ тоо өсөх магадлалтай байгаа аж. Тартоус Жабла гэсэн хоёр хотод хамгийн их хүн амиа алдсан байдалтай байгаа талаар Сирийн сайтууд мэдээлэл дамжуулжээ. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллага Сирийн энэ удаагийн террорист халдлагад 200 гаруй хүн амиа алдсан байх өндөр магадлалтайг онцлов.

Зөвхөн бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 200 давсан байхад нөхцөл байдал хэр хүнд байгаа нь ойлгомжтой болж байгаа юм. Сирийн Жалба хотод машинтай амиа золиослогч этгээдийн халдлагад 73 хүн амиа алдсан болохыг хүний эрхийг хамгаалах байгууллага өчигдөр мэдэгдсэн. Олон хүнтэй газар бай болсоор байгааг Сирийн эрх баригчид мэдэгдэж, лалын дайчдыг бүрэн цэвэрлэх талаар ард иргэддээ амлалт өгсөн. Цахилгаан түгээх станц, олон нийтийн газар, эмнэлэг зах гэсэн газруудад халдлага болсон. Йемен улсаас 1000 км-ийн зайд орших тосгонд хүртэл халдлага болжээ. 

Эрүүл мэндийг сахих тусгай эмнэлгүүдэд зарим өвчтөнүүдийг шилжүүлэн хэвтүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Сирийн цагдаа хүчнийхэн харуул хамгаалалтад гарсан аж. Башар Аль Ассад лалын дайчдын энэхүү үйлдэлд ихэд уурлаж байгаагаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдэгдэж, ОХУ-тай лалын дайчид нэртэй бүхнийг дэлхийн хөрснөөс арчина гэдгээ амлалаа. Энэхүү халдлага маш өндөр нарийн зохион байгуулалттай болсон бөгөөд мэргэжлийн түвшинд хийж, гүйцэтгэжээ. Яг өнөөдөр Сирийн 12 цэгт нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Тусгай хүчнийхэн алан хядагч нараас хайсаар байгаа ч ихэнх нь амиа золиослогч нар байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан