Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Бэлгийн Ю-13 онгоц хүлээн авчээ

1925 оны энэ өдөр анхны Ю-13 онгоцыг хүлээн авсан онцгой үйл явдлаар Монгол Улсын нисэх хүчний түүхэн хөгжил эхэлжээ. Энэ өдөр бэлгийн онгоцны анхны цувааг ЗХУ-ын нисгэгч А.И.Лапин тэргүүлж Улаанбаатар хотын консулын дэнжид газардсанаар агаараар нисдэг аэроплан хөлөглөх хувь заяа Монголын ард түмэнд тохиосон байна. Энэ чухал үйл явдлын талаар их зохиолч Д.Нацагдорж “Соёлыг гайхав” өгүүллэгээ бичиж тэр нь ихэд алдаршсан билээ. Үүнээс хойш удалгүй гурван ширхэг дайрагч “Р-1” онгоц ирснээр Сүхбаатарын нэрэмжит анхны цэргийн нисэх отряд байгуулагдсан түүхтэй аж.
Анхны монгол сонсогч нар Оренбург хотын Уршиловын нэрэмжит дээд сургуульд сурахаар явсан 1930-аад оны эхээр улс төрийн нөхцөл байдал ширүүсэн үймээн самуун, зэвсэгт бослого гарч, байлдааны үүрэг гүйцэтгэх зайлшгүй шаардлага тулгарснаар Р-1 онгоцоор агаарын буудлага, бөмбөгдөлт хийж байжээ. ЗХУ-д төгссөн анхны нисгэгчид У-2 онгоцоор Монголд ирж, лам нарын эсрэг ахин байлдаж, 1932 оны аравдугаар сар гэхэд бослогыг үндсэнд нь дарж, толгойлогч нарыг баривчилсан байдаг. Энэ үед манай нисэх отряд гурван ширхэг Р-1, гурван ширхэг PS, Юникерс 13-1, Юникерс 33-1 онгоц, 1933 онд 2 нисэх отряд, 1935 онд 15 ширхэг PS, 13 ширхэг У-2, 2 ширхэг КS, 1 ширхэг Юникерс, 3 ширхэг Р-1 нийт 34 онгоц, гадаад, дотоодод төгссөн 23 боловсон хүчинтэй болж байжээ.

0 Сэтгэгдэл
түүх
Консулын дэнж орчим гэдэг ньодоогийн офицеруудын ордны өмнөх Монгол ард эскадрилийн хөшөө байгаа орчим газар. Тэнд анх онгоц буусан учраас хөшөөг босгосон гэдэг. Онгоц дэнж дээр бууж чадахгүй харин уудам талбайд бууна. Гэхдээ буруутгаж байгаа юм биш ээ. Дэнжийн орчим гэдгийг дэнжид гээд товчилчихоор л ийм том алдаа гарч байгааг сануулж байгаа юм. Сонирхолтой түүх байна. Онгоцноосоо цөөн боловсон хүчинтэй манайх ч лаг аа лаг.
2016.05.25