Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хүүхэд хамгаалах өдрийг хэзээнээс хэн тэмдэглэж эхэлсэн бэ

Жил бүрийн зуны эхэн сарын тэргүүн, зургадугаар сарын нэгэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэдэг. Манайд ч Хүүхдийн баяр, Эх үрсийн баяр, хэмээн янз янзаар нэрлэж байсан энэ баяраар эцэг эхчүүд л хүүхдүүдээ баярлуулаад өнгөрдөг байснаас биш төр засаг хүүхдийн талаар нэг их анхаардаггүй байсан нь нууц биш. Харин дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд дэлхий дахинаа өлсгөлөн зовлон зүдгүүр нэрвэгдэж, дайны хөлд өртөж байгаа хүүхдүүдэд туслах олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Багачууд маань маргааш баярлана, Өнгөтэй сайхан хувцасаа өмсч, талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газруудаар зорчин хөөрч баясна. Харин энэ баярыг хэзээнээс эхлэн яаж тэмдэглэж ирсэн юм бол.

Хүүхэд хамгаалах өдрийн түүх.


Хамгийн анх 1925 онд АНУ-ын Сан-Франциско хотод  суугаа Хятадын консул дорно дахинаас гаралтай Дуань-у-зе гэдэг баяраар эцэг эхгүй хятад хүүхдүүдийг урьж бэлэг өгөн, луут завиар зугаалуулсан гэдэг. Улмаар энэ нь уламжлал болон жил бүр хүүхдүүдийг урьдаг болж. Үүнийг л үндэс болгон энэ өдөр зургадугаар сарын 1-нийг Олон улсын хүүхдийн өдөр болгож тогтсон байна. 1925 онд Женевт болсон Бүх дэлхийн хүүхдийн асуудлаарх бага хурал дээр албан ёсоор энэ тухай чанга дуугарсан гэдэг.

Ингэж байтал дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, энэ өдрийг Европ бүү хэл дэлхий даяраа тэмдэглэж чадалгүй олон жилийн өнгөрүүлж.

Харин 1949 онд францын нийслэл Парист Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдаж, хил хязгаараар тусгаарлагдахгүй нийгмийн чанартай олон асуудал ярилцсаны нэг нь хүүхдийн тухай байснаас Хүүхдийн баярыг тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Ингээд 1950 оноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “International Children"s Day”-ийг зургадугаар сарын 1-нд тэмдэглэж ирсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан