Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Шар айрагны хуванцар сав хортой гэнэ

ОХУ-ын Засгийн газар гар айраг, бусад төрлийн ундаанд хуванцар сав ашиглахыг хязгаарлаж, аажмаар хэрэглээнээс хасахаар шийдвэрлэж байгаа юм байна. Судлаачид ийм сав нь ялангуяа согтууруулах төрлийн ундаатай нийлэхээрээ нэгэн төрлийн хорт бодис ялгаруулдаг болохыг баталж байна. Нөгөө талаар ийм хуванцар сав нь шар айрагны хууль бус үйлдвэрлэлийг ихэсгэж татвараас зугтах боломж олгож байгаа гэж үзжээ.

Ийм учраас 1,5 литрийн багтаамжтай хуванцар савыг 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс, нэг литрийн савыг 2018 оны нэгдүгээр сараас үйлдвэрлэлд ашиглахгүй байхаар шийдвэрлэж байгаа юм байна.
Ингэж зааг ялгаатай тогтоосон нь ийм савны агуулахад байгаа нөөцтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Хуванцар нь шил, хайлш зэрэг бусад материалаас харьцангуй хямд байдгаас Оросын нийт шар айрагны 90 орчим хувь нь ийм хуванцар савтай гардаг гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгээд ч 2,0, 2,5, 3,0, 5,0 литр гээд төрөл бүрийн хэмжээгээр хийж савлахад амар хялбар байдгаас шар айраг үйлдвэрлэгчид ийм савыг хамгаалсаар энэ шийдвэрийг хоёр жил гаргуулахгүй байж дөнгөсөн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан