Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо
Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд  29.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 18 154 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийсэн байна. Цаашид хотын төвийн хэт ачааллыг хөнгөлөх болон айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар нийт 16.5 тэрбум төгрөгийн  төсөвт ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Үүнээс гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажилд 1.2 тэрбум, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажилд 15.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 12 428 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Энэ нь хотын гэр хорооллын нийт өрхийн 6.2 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 13,14-р хороо, Баянзүрх дүүргийн 5,4,22-р хорооны 650 өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбох бөгөөд холболтын ажил эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан