Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Орост 2015 оноос хойш төрсөн бүх хүний тамхи татахыг хориглох нь

ОХУ-ын Эрүүл мэндийн яам тус улсад 2015 оноос хойш төрсөн бүх хүнийг тамхи хэрэглэхгүй байхаар хориглосон хууль гаргахаар төлөвлөж байгааг сайд Вероника Скворцова хэвлэлийн бага хурал дээр зарласан байна.

Сайд энд “2016-2020 он, түүнээс цаашид тамхины хэрэглээг багасгах төрийн бодлого, үзэл баримтлал боловсруулахаар Эрүүл мэндийн яам ажиллаж байна. Үүний гол баримтлал нь бид залуу үеийнхнийг энэ хорт зуршлаас ангижруулахад чиглэж байгаа юм. Энд 2015 оноос хойш төрсөн манай бүхий л иргэнийг  насан туршдаа тамхи хэрэглэгдэггүй болгох зорилт тавьж байна”  гэснийг хэвлэлүүд иш татжээ.

ОХУ-д Тамхины эсрэг хууль 2013 онд гарснаар цэнгэлдэх хүрээлэн, бүх шатны сургууль, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, онгоцонд тамхи татахыг хориглосон юм. Мөн тамхи худалдаалахад хязгаар тогтоож, тамхи сурталчлахыг хориглосон байснаа  2014 оны зун зочид буудал, кафе, зоогийн газар, галт тэрэг, нисэх болон галт тэрэгний буудалд тамхи татахыг хориглох заалт нэмж оруулсан юм.

2015 оноос хойш төрсөн хүмүүсийг тамхи татахыг бүрэн хориглох тухай хуулийн тухайд өмгөөлөгч Александр Гришанцев “Росбалт” хэвлэлд яриа өгөхдөө хязгаарлагдмал хориг байж болох юм, түүнээс биш бүрэн хориглож болохгүй гэжээ. Тэрээр “Ийм хориг нь хүмүүсийн эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа болов ч нөгөө талаас манай Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр тамхи татахыг бүрэн хориглоно гэдэг нь хүний эрхийг зөрчсөн болно, тэгээд ч тамхи нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх агуулгагүй зүйл” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан