Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Сайн хашаа” хөтөлбөр айлуудыг сайн хашаатай болоход дэмжинэ

Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Сайн хашаа” хөтөлбөр баталсан. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд амины сууц болгон хөгжүүлэх, дэд бүтцийг нь шийдэх арга зам бий.

Айл өрх эсвэл хөршүүдээрээ хамтарч “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж, оролцох боломжтой. 15 хүртэл сая төгрөгийг 5 жилийн хугацаанд 5 хувийн хүүтэйгээр зээлж, хашаа, хөрш, гудамжаа тохижуулахыг  дэмжиж байгаа юм. Эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөхөөр  журамд зааж өгчээ.

Ингэснээр иргэд зээлийн дарамтанд орохгүйгээр амьдарч буй орчноо эрүүл, тохилог болгох боломж олгож байгаа. Улаанбаатарын 69 мянга 200 айл өрх “сайн хашаа”-тай өрхийн анхдагч болохоор батламжаа авсан. “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг дэмжиж гэр хорооллыг тохилог, инженерийн дэд бүтэцтэй, эрүүл тохилох болгох шийдлийг хэрэгжүүлэхээр 30 гаруй компани хамтарч ажиллана.

Хоёр үе шаттай хэрэгжих “Сайн хашаа” хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх учир иргэдээс санал авч, сайн санаачилга байвал хөтөлбөртөө тусгах юм байна. 1950-1960 оны үеийн соёлын довтолгоонтой төстэй ч гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тайлбарласан.

Хөтөлбөрийг баталсны дараа иргэдээс газар, хашаа байшингаа барьцаалж зээл авсан нь цөөнгүй байдаг тул зээлийн дээд хэмжээг нэмж өгөхийг хүсчээ. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан газрын гэрчилгээгээ зээлээс чөлөөлөх боломжийг давхар бүрдүүлж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан