Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Авто худалдааны цогцолборт Авто тээврийн Үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ байгууллаа

“Авто Худалдааны Цогцолбор”-т Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээ байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нийт 360 ам метр талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтад оруулж, Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. Авто Тээврийн Үндэсний Төвийн энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь 18 цонхоор бүртгэл мэдээлэл, татвар, даатгал, нотариатын үйлчилгээг үзүүлэхээс гадна, импортоор орж ирсэн авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгох, авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх,  авто тээврийн хэрэгслийн улсын дугаар гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих, авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах, явуулын дугаар олгох зэрэг автомашины бичиг баримттай  холбоотой бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан