Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хүүхдийн 19 зусланд амрахын зэрэгцээ сурч болно

Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан л тасралтгүй үйл ажиллагаа явуулжээ. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх зургаа, хувийн хэвшлийн 16 зуслан байдаг бөгөөд 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарсан гэх мэдээлэл бий.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг байгаа. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. 

Тэгвэл Хүүхдийн зусланг магадлан шалгах удирдамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажлын хэсгийг ахлан нийслэлийн Онцгой байдлын газар галын аюулгүй байдал, Эрүүл Мэндийн газар хүүхдийн зуслангийн эмнэлэг, эрүүл мэндийн байдал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар харуул хамгаалалт, хүүхдийн аюулгүй байдал, Мэргэжлийн хяналтын газар Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл байдал, барилга, эрчим хүч, хоол үйлдвэрлэл хүнсний стандартад, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг тус тус шалган үнэлж, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллажээ.

Нийт 22 хүүхдийн зусланг магадлан шалгах үйл ажиллагаанд хамруулснаас Нарс, Нарлаг, Жавхлант, Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай, Найрамдал гэсэн  хүүхдийн 19 зуслан сургалтын зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрх авчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан