Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амраана
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 хүүхдийн зуслан байдгаас энэ жил 19 нь үйл ажиллагаа явуулах эрхээ аваад байгаа. Тодруулбал, Нарс, Нарлаг, Жавхлант, Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай, Найрамдал гэсэн 19 хүүхдийн зуслан сургалтын зориулалтаар ажиллана. Тэгвэл эдгээр зусланд зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг амрах эрхийн бичгээр урамшуулах тухай  А/483 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан байна.

Захирамжид хүүхдүүдийг зусланд амруулахад шаардагдах тавин сая төгрөгийг Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр заасан байна. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зусланд амрах хүүхдүүдийн судалгааг гаргаж зуслангуудад хуваарилах зэрэг ажлыг хариуцан зохион байгуулахаар болсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан