Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Зам дагуух хайс хашлага, сандал, хогийн савыг угааж байна

Хот тохижилт, ногоон байгууламж, зам засварын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авто замын зорчих хэсгийг угаах болон замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах хайсын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах үүргийг нийтийн үйлчилгээний байгууллагуудад өгсөн юм.

Энэ үүргийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Нарны гүүр, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Таван шар, Өнөр хороолол, Барилгачин, Залуусын гудамж, Тасганы овоо, 120-н гүүр, Энхтайваны гүүрний 16028 у/м хайс хашлагыг угаалаа.

Мөн Намьянжү, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, НҮБ-ын гудамж, Их сургуулийн гудамжны хогийн сав, сандлыг угааж,  буджээ.
Яармагийн гүүрнээс Төв шуудангийн уулзвар, Зүүн 4 замаас Саппоро, Засгийн газрын ордны баруун зүүн тал, Их сургуулиас Тэнгис кинотеатр, Дүнжингаравын уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэл 730 тэмдгийг угаасан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Bid xogoo shuurdej shalaa ugaadagtai adil niislel maane bid buxnii ger oron. Xotiin darga unexeer setgel gargax um daa
Хамгийн их уншсан