Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
“Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн бүтээн байгуулалтын ажил 20 хувьтай үргэлжилж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор бичил цэцэрлэгт хүрээлэнгийн газар шороо, зам барилга, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажил 20 орчим  хувьтай байна гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ. Энэхүү төслийг “Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлтийн сүлжээ” төрийн бус байгууллын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд  тус байгууллагын төлөөлөгчид болон БНХАУ-ын Засгийн газрын  төлөөлөгчид  2016 оны 06 сарын 13-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зочилж байна. Тэд  цэцэрлэгт хүрээлэнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Үндэний цэцэрлэгт хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усан сан, явган хүний болон дугуйн зам, авто зогсоол, чулуун баримал, орчны тохижилт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт бүхий ботаникийн бичил цэцэрлэг байгуулах ажлыг 9 дүгээр сард дууcгахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан