Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Эртний, ховор машинтай аялагчид манайд үдлэв

Э.ГАНЦЭЦЭГ

“Бээжин-Парис” аяллынхан өчигдөр манай улсад саатлаа. Англи, Франц гээд 130 гаруй орны аялагчид эртний, ховор төмөр хүлгүүдээ гайхуулан манай оронд, бүр тодруулбал нийслэлийн Соёл амралтын хүрээлэнд түр саатсан нь энэ. Тяньжин гармаас дөрөө мулталж, Бээжин, Хэ Бэй, Шан Ши, Өвөрмонголын нутгаар өртөөлөн, Эрээн боомтоор дамжин манай улсад үдэлсэн тэд нийт 34 өртөө дамжин,  42 өдөр аялсны эцэст аяллын эцсийн зогсоол болох Францын нийслэл Парис хотод хүрэх юм.

Гурван жилд нэг удаа болдог “Бээжин-Парис” аяллыг анх 1907 онд австраличууд санаачилж байсан түүхтэй. Тэрхүү аяллын 100 жилийн ойгоор “Бээжин-Парис 2005” аяллынхан манай улсад саатаж байсан юм. Учир нь, “Бээжин-Парис” аяллын анхны маршрут манай улсын нутаг дэвсгэрээр дайрч байсан аж. Эхэндээ аялалд зөвхөн австраличууд оролцдог байсан бол аялагчид өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэх болж. Аялагчид өнгөрсөн зууны эхэнд Итали, Франц, Голландад үйлдвэрлэгдсэн автомашинуудаар гангарч, нийслэлчүүдийн нүдийг хужирлаж байсан юм. Тэр дундаа 1912 онд Францад үйлдвэрлэсэн, долоон морины хүчтэй, 100 км-т найман литр түлш зарцуулдаг гэх 100 жилийн настай төмөр хүлэг манайхны анхаарлыг татаж байсан удаатай.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан