Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Манай гаригийн хамгийн булчинлаг эмээ 80 нас хүрлээ

Америкийн Балтиморийн иргэн хамгийн өндөр настай бялдаржуулах урлагийн тамирчин эмээ Эрнестина Шепард өнөөдөр 80 насны сүүдэр зэрэгцэж байгаа ч марафонд гүйж, тэмцээн уралдаанд оролцсоор байна. Түүний бие, булчин нь яг л 20 настай тамирчных шиг хэвээрээ.

Тэрээр өөрийгөө ихэнх амьдралаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийлгүй тун бага хөдөлгөөнтэй өнгөрүүлсэн гэж ярьдаг. Харин 56 наснаасаа эхлээд амьдралаа өөрчлөхөөр шийдэж эгчийнхээ хамт спортоор хичээллэжээ.

Хоёулаа аэробикоор хичээллэж, бялдаржуулах урлагийн тэмцээнд оролцдог болсон байна. Улмаар 2010 онд бялдаржуулах урлагийн хамгийн өндөр настай тамирчин хэмээн Гиннесийн дээд амжилтын номд оржээ.

Тэрээр өглөө бүрийн гурван цагаас бясалгал хийгээд дараа нь гүйдэг гэнэ. Найман цаг гэхэд жинхэнэ спортын дасгал хийгээд орой 21 цагаас хойш унтдаг байна.  Харин гэр ахуйн ажлыг нь түүнтэй хамт 60 жил амьдарч байгаа халамжит нөхөр Колин нь амжуулдаг байна. Хоолондоо ч тэрээр цагаан будаа, тахианы мах, грек самар, хүүхдийн будаа, өндөг хэрэглэж ус хэмжээгээр уудаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Lag emee bna daa
yneheer mundag iumaa
Хамгийн их уншсан