ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн
Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
АН: “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БААВГАЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Өнгөрсөн онд ДОХ-ын зургаан тохиолдол нэмж бүртгэгджээ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн оны нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулсан тайланд эрүүл мэндийн салбарт анхаарал татсан нэлээд хэдэн тоон үзүүлэлт дурдсан. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, өрхийн орлого буурч үүнтэй зэрэгцэн хүн амын дунд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал, нялхсын эндэгдэл улсын хэмжээнд 2016 оны байдлаар 1315 болж, өмнөх оноос зургаан хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1628 болж, өмнөх оноос 10.3 хувиар тус тус өссөн байна. Нялхсын эндэгдэл нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл зонхилох шалтгаан болсон байна. Мөн 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн төвшин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 15.5 болж, өмнөх сараас 2.8 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшин 20 болж, өмнөх сараас 3.8 пунктээр өссөн байна.
Мөн халдварт өвчнөөр өвчлөгсөд 2016 онд 69 мянгад хүрч, өмнөх оноос 10.2 мянга буюу 17.3 хувиар, вируст гепатитаар өвчлөгсөд 36.5 хувиар, тэмбүүгээр өвчлөгсөд 19.3 хувиар, сүрьеэгээр өвчлөгсөд 5.3 хувиар, мөөгөнцөрөөр өвчлөгсөд 18.2 хувиар буурсан аж. Гэвч салхин цэцгээр өвчлөгсөд 21.5 хувиар, трихомониазаар өвчлөгчид 8.2 хувиар, улаанбурханаар өвчлөгчид 30 хувиар, гар, хөл, амны хөндийн өвчлөл 3.7 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод 2016 оны арванхоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын зургаан тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 225-д хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн оны нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулсан тайланд эрүүл мэндийн салбарт анхаарал татсан нэлээд хэдэн тоон үзүүлэлт дурдсан. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, өрхийн орлого буурч үүнтэй зэрэгцэн хүн амын дунд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал, нялхсын эндэгдэл улсын хэмжээнд 2016 оны байдлаар 1315 болж, өмнөх оноос зургаан хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1628 болж, өмнөх оноос 10.3 хувиар тус тус өссөн байна. Нялхсын эндэгдэл нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл зонхилох шалтгаан болсон байна. Мөн 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн төвшин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 15.5 болж, өмнөх сараас 2.8 пунктээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшин 20 болж, өмнөх сараас 3.8 пунктээр өссөн байна.Мөн халдварт өвчнөөр өвчлөгсөд 2016 онд 69 мянгад хүрч, өмнөх оноос 10.2 мянга буюу 17.3 хувиар, вируст гепатитаар өвчлөгсөд 36.5 хувиар, тэмбүүгээр өвчлөгсөд 19.3 хувиар, сүрьеэгээр өвчлөгсөд 5.3 хувиар, мөөгөнцөрөөр өвчлөгсөд 18.2 хувиар буурсан аж. Гэвч салхин цэцгээр өвчлөгсөд 21.5 хувиар, трихомониазаар өвчлөгчид 8.2 хувиар, улаанбурханаар өвчлөгчид 30 хувиар, гар, хөл, амны хөндийн өвчлөл 3.7 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Үүнээс гадна Улаанбаатар хотод 2016 оны арванхоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ын зургаан тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 225-д хүрсэн байна.
0 Сэтгэгдэл























