УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн хүний тоо 81,5 хувиар өсчээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дөрөв дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар өнгөрсөн оны тайлангаа танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар “Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм.
Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.
Хүний амь хороосон, хулгай дээрэм, танхайрах, зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой хэрэг тус тус буурсан байна. Харин мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 76.1 хувиар, ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар өсчээ.
Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.3 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.6 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажилгүй, сургуульд суралцдаггүй хүмүүс байгаа төдийгүй өмнөх оноос 9.1 хувиар буурсан байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуультай холбоотой 187 хэрэг шийдвэрлэгджээ. Сонгуулийн зөрчилтэй холбоотой 1231 материал хүлээн авсан бол үүнээс 1223-ыг нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдээд байгаа аж. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд сонгуулийн зөрчилийн 92 материал хүлээн авч, анхан шатны шүүхийн 47 шийдвэрийг хэвээр үлдээж, 4 шийдвэрт өөрчлөлт оруулж, 41-ийг нь хүчингүй болгожээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дөрөв дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар өнгөрсөн оны тайлангаа танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар “Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм. Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

0 Сэтгэгдэл