Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн
“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд Б.Баттулга түрүүллээ
Монгол цэргийн өдрийн барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүллээ
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд байршуулсан бол шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр В. Путинтай уулзана
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн форумын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзана.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн форумын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзана.Монгол Улс Дорнын эдийн засгийн форумд төрийн тэргүүн нь оролцож байгаагийн хувьд эрчим хүчний болон тээврийн, мөн байгаль хамгаалах салбарын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа мэдэгджээ.
ОХУ, Монголын төрийн тэргүүнүүд наймдугаар сарын сүүлчээр Будапештэд болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр уулзсан юм. Оросын төрийн тэргүүн энэ үеэр хоёр талын бараа эргэлтэд нааштай хандлага гарч байгааг тэмдэглэж “Өнгөрсөн онд бараа эргэлт 20 хувь буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн” гэсэн юм.

Путин тэр үед хоёр талын харилцаа улс төрийн хүрээнд ч эдийн засагт ч, соёлын салбарт ч орос монголын байгууллагуудын хүрээнд эрчимтэй өсч байгааг тэмдэглээд “Владивостокт энэ талаар илүү тодорхой ярина” гэжээ.
Монгол Улсын ерөнхийлөгч хариуд нь Владивостокт илүү тодорхой уулзалт яриа болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд Орос улстай худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэсэн юм. Ялангуяа харилцан хөрөнгө оруулах талаар илүүтэй сонирхож байгаагаа хэлжээ. Тэр бас УБТЗ-ын хувь оролцоог 50, 50 хувь болгох хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.
Наймдугаар сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Эрчим хүчний яам, Буриадын Засгийн газарт Монгол Улсад Галуут нуурын усан цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэх чиглэл өгсөн юм. Монголчууд эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөхөөр Байгаль нуурын цутгал сэлэнгэ мөрөн, түүний цутгал голууд дээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь Байгаль нуурын экологид сөргөөр нөлөөлнө гэснээс ийн чиглэл өгчээ. Энэ асуудлыг ганц энэ жил ч ярьж байгаа юм биш. Ийм болохоор л ОХУ монголын эрчим хүчний дутагдлыг өөрөөсөө эрчим хүч нийлүүлэх замаар нөхөхийг хүсч байгаа нь энэ. Нөгөө нэг хувилбар нь Оросоос эрчим хүчний агаарын шугам татах явдал.

Үүнээс гадна Өвөр байгалийн Засгийн газар хил орчмын аймаг бүс нутгийн хооронд авто замын харилцаа бий болгох төлөвлөгөө байгаа.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу наймдугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд Москва хоёр орны цэргийн болон цэргийн зэвсэг техникийн хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдсэн юм хэмээн 1prime.ru хэвлэл мэдээллээ.

0 Сэтгэгдэл