ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Ц.Идэрбат: БНХАУ-ын Арвас үүлдрийн ухныг хууль бусаар Монголд оруулж ирж, малчдад зарсныг нь тогтоосон
Хилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
Өсвөрийн сүмо бөхийн УАШТ энэ сарын 11-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
ТАСС: Монгол Улсын парламент засгийн газраа огцрууллаа
Монгнолын Улсын Их хурал пүрэв гарагт Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газраа огцрууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57,53 хувь нь засгийн газраа огцруулах санал өгсөн байна.
Монгнолын Улсын Их хурал пүрэв гарагт Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газраа огцрууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57,53 хувь нь засгийн газраа огцруулах санал өгсөн байна.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын Трөийн байгуулалтын байнгын хороо наймдугаар сарын 30-нд хэлэлцээд 17 гишүүний 9 нь огцруулахын эсрэг саналд өгсөн юм. Харин УИХ-ын гишүүд пүрэв гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийн эсрэг санал өгчээ. Нэгдсэн чуулганы санал хураалтаар хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь Ерөнхий сайдыг огцруулахын төлөө санал өгсөн байна.
Ерөнхий сайд огцрохоор түүний танхим бүхэлдээ огцорч байгаа юм.
Наймдугаар сарын 23-нд УИХ дахь эрх баригч МАН-ын бүлгийн гишүүд 2016 оны долдугаар сард томилогдсон Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулах шаардлага өргөн барьсан юм. Ж.Эрдэнэбат үүний өмнө Монгол Улсын Сангийн сайдын алба хашиж байсан юм.
Наймдугаар сарын 23-нд УИХ дахь эрх баригч МАН-ын бүлгийн гишүүд 2016 оны долдугаар сард томилогдсон Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулах шаардлага өргөн барьсан юм. Ж.Эрдэнэбат үүний өмнө Монгол Улсын Сангийн сайдын алба хашиж байсан юм.
Хуулийн дагуу Монгол Улсын шинэ Засгийн газрыг 30 хоногийн дотор бүрдүүлэх ёстой хэмээн оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээлжээ.
0 Сэтгэгдэл






















